Нэгэн уран илтгэгч илтгэлээ 200 хүнтэй танхимд уншиж байлаа. Тэрээр 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байгаа эсэхийг асуухад бүгд гараа өргөв. Илтгэгч энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно.
Харин тэгэхийн өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй гэж хэлээд 20 доллароо нугалж, үрчийлгэн базаж байснаа дахиад л авахыг хүсэж байгаа эсэхийг асуухад хүмүүсийн гар мөн л өргөөтэй байлаа. Гэтэл илтгэгч маань нөгөө мөнгөө бүүр газар шидээд дээрээс нь дэвсэлж, үрчийлгэн бүр шороотой хольж хутгаснаа ахиад л нөгөө асуултаа давтав. Гэвч бүх хүн тэр мөнгийг авахыг хүсч байлаа. Тэр хэлсэн нь:
- Энэ бүхний эцэст би нэг зүйлийг ойлголоо Энэ бол үнэ цэнэ. Базалж, дэвсэлсэн ч үнэ цэнэ алдагдахгүй. Тэр одоо ч 20 доллар. Бидний амьдралд хэн нэгэнд гомдох, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодох , сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч бид тэр бүр өөрийн үнэ цэнийг алдах ёсгүй. Хамгийн гол нь чамд хайртай хүмүүс үргэлж чиний хэр зэрэг үнэ цэнэтэй болохыг санаж байдаг. Амьдралын үнэ цэнэ гэдэг бол бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигддэггүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй.
No comments:
Post a Comment