2010-12-24

Эмүжин - Би зуун зууныг эзэгнэхийг хүснэм

Би зуу зуун жилээр өтөлж
Би зуу зуун жилээр залуужихыг хүснэм

Үрээнхэн морины дэлнээс нар ургахыг
Үдшийн бүрийгээр бүсгүй хүн гэзгээ задлахыг
Үнс хийсэх мэт сарны туяа бужигнахыг
Үлгэр домгийн хаад эрт балрыг амилуулахыг
Үсэнд минь чиний хуруу орооцолдохыг мэдэрч
Би зуу зуун жилээр өтөлж
Би зуу зуун жилээр залуужихыг хүснэм

Үүрнээсээ ногтруу нисч, өд сөд нь хийсэхийг
Үеийн минь хөвгүүд хавар ирэх шиг өсөхийг
Үүрээр, одод өвгөрчихсөн байхыг харж
Үлдэх болоод ирэх өдрүүдийг угтаж
Үхэж амьдарч, бас дахин үхэж

Би зуу зуун жилээр залуужиж
Би зуун зууныг эзэгнэхийг хүснэм

No comments:

Post a Comment