2010-12-24

Эмүжин - Тэвэрт чинь үхмээр байдаг

Хусч амжаагүй сахал, шанаа, эрүү
Хундага өргөхдөө хэлсэн үгнээс чинь илүү
Үнэн байдаг.

Дэргэд минь чи үдэш мэт ирэхэд
Дэндүү танил үнэрт чинь шигдэж
Энгэрийнхээ товчны хэрэггүй олныг
Өмнөхөөс илүү анзаардаг

Чиний амьсгал хүсэл шүргэхэд
Чиглүүлэгчээ би алддаг
Тэвчишгүй шуналдаа шатаж
Тэвэрт чинь үхмээр байдаг

Уйлах зориг өгөөч, надад
Уруулыг чинь нулимсаараа норгоё
Алдагдсан ганц агшныг торгоож
Асгарсан гэзгээ тохойн дор чинь
Дэвсэж өгье.

No comments:

Post a Comment