Өнөөдөр хүүхэд хэмээх гэнэн цайлган, өхөөрдөм ертөнцөөр зочиллоо. Нүдэнд нь үргэлж гал цог бадарч, нүүрэнд нь мишээл тодрон инээд цалгисан тэр л ертөнцөөр төсөөлж байсан би арай өөр хэсгийг олж харлаа. Ажиглангуй харах гунигтай инээх харц, өөрт ойртох тусам улам л дасч, өмчирхөн бусдаас харамлах сэтгэл, намайг тэврээч гэж хэлэх, тэврүүлчихээд буухгүй ээ цуг баймаар байна гэх энэ ертөнц нэгийг бодогдуулж байлаа. Ийм хэсгийг хүүхдийн ертөнцөд байдаг гэж төсөөлж байсангүй, мэдсэнгүй. Яг энэ л үед хүүхдэд хайртай хүмүүс өөрийн хүүхэд мэт хайрлан өсгөж авахыг хүсч өргөж авдаг байхдаа ... Хамтдаа байхдаа би цаг хугацааг ч анзаарсангүй, бүүр өнөөдөр оны сүүлчийн өдөр шүү дээ гэдгээ мартчихсан байлаа, хоноод явбал гоё доо гэх хүүхдийн хүсэл. Нэгтэй нь тоглоход одоо надтай тоглооч гээд л үнэхээр л хайрын хэсэг хайраа өгүүлэхээс ч яалтай билээ. Ийм хөөрхөн ертөнцийг орхиж явж, ийм байдалд оруулж байгаа тэр хүмүний сэтгэл зүрх юуг бодож, яаж жаргаж чаддаг юм бол оо.
Би тэр л гоё нүдийг, харцыг хүүхдийн нүднээс л хардаг харин яг тийм нүдийг биш ямар нэгэн зүйлд итгэл найдвар тавьсан, хүлээсэн, намайг хайрлаач, зөвхөн минийх байгаач гэх горьдлогыг ... Эхлээд ердийн байдгаараа байлаа, харин хэн нэгэн нь надад дохио өглөө. Тийм ээ миний байгаа ертөнц шиг биш энд хайр дутаж байхад бусад үед байдаг шигээ гомдлын, тоглоом шоглоом, тунирхсан өнгө аясыг илэрхийлэх нь улам эмзэглүүлэх мэт. Гэхдээ тэд сайхан орчинд амьдардгын байна, нуугдаж тоглолоо, уралдлаа, гомдож хэлээ гаргалаа, хамтдаа зураг авахууллаа. Тэдэнд жаргал бэлэглэх гоё байлаа.
Нэг охин намайг энэ эгч их сонин инээгээд байна хар даа гэж найздаа хэлжийнэ хэхэ. Сүүлдээ надад наалдчихлаа, тэврүүлэх гээд л, хажуу талын хөвгүүн намайг цохихоор нь энэ намайг зодоод байна гэсэн чинь шууд цохиод авдгын байна, би ч иймэрхүү зүйл хэлж болохгүй юм байна шүү гэж өөртөө сануулга өгөөд, найзыгаа зодож болохгүй шдээ гэж хэллээ. Хүүхэд өөрийг нь хайрласан хүнийг ямар их өмөөрч хайрлаж байгааг, миний зургийг аваач, гоё гаржийна уу харья, хамт авахуулья гээд л. Би лав ийм ертөнцийг хайрлахгүй байж чадахгүй ээ. Цаг хугацаа, мөч хором бүрүүд биднийг илүү ихээр хайрлаасай гэсэндээ түр зуурын завсарлага авдаг байх, тиймдээ л өнөөдрийг хүртэл хайр цэцэглэсээр л, үрээ тарьсаар л ...
Өнөөдрийн хувьд би юу гэж бодсон гээч. Хүмүүс бүгд л хүүхдээ баярлуулна гээд завгүй байхад би асрамжийн газрын хүүхдүүдийг баярлуулна гээд цаг минут, секунтыг хүлээж байхдаа өөрийн гэсэн хүүхэдтэй болчихоод бусад шиг л байхсан гэж. Нэрээ одоо л хүүхэдтэй болохыг хүсч байна шүү. Тэр сайхан ертөнцийг хайрлаж, өөрийн хүмүүжлээр сайн хүн болгохыг мааш их хүсчийнэ.
Миний нэг мөрөөдлийн хэсэг энэ байлаа. Хүмүүст тэр дундаа хүүхдэд хайр бэлэглэх нь ямар гоё гээч, хэн нэгнийг хайрлахгүйгээр энэ амьдралын утга учрыг төсөөлөхийн ч аргагүй. Бусдын нүүрэн дэх сэтгэлийн инээмсэглэл, дотоод аз жаргалаар би урамшдаг, тэжээгддэг амьд бие. Үүнгүйгээр би хэн ч биш байх байлаа. Хайраар дутсан хорвоод нэг ч гэрэл цацраасай, зүгээр л цацраад өнгөрөх биш, улам их цацарч хүсэл мөрөөдлийнхөө эзэн нь болчихоод баярлуулахад л болно. Үүнээс өөр юу хэрэгтэй юм бэ? Аз жаргалыг, би өөрт байгаа сайхан бүхнийг бэлэглэж, хорвоо ертөнц өнгөө нэмэхийг л харахыг хүсжийнэ.

No comments:
Post a Comment