Идэрхэн танхил нас минь ахиад надад ирэхгүй
Ийм л хаврын ногоо хөлийн дор ургахгүй
Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй
Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй
Ийм л хаврын ногоо хөлийн дор ургахгүй
Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй
Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй
Хайрлах юм бол намайг одоо л хайрла
Хархан үсний минь долгионд хөл алдаж
Хаалганы минь гадна
Харуулын цэрэг шиг зогс оо
Хархан үсний минь долгионд хөл алдаж
Хаалганы минь гадна
Харуулын цэрэг шиг зогс оо
Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувууд шиг
Бидэртэн урсах гол мөрдийн урсгал шиг
Би бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл
Хаврын өдөр богинохон, цэцгээн дэлгээд одно
Хайрлах юм бол намайг намар ч бас хайрлаарай
Намайг инээж явахад дурлах хүн олон
Нулимстай суухад минь ялгалгүй хайрлаарай
Хайрлах юм бол намайг намар ч бас хайрлаарай
Намайг инээж явахад дурлах хүн олон
Нулимстай суухад минь ялгалгүй хайрлаарай
Билгийн цэнхэр тэнгэрээсээ буцаж яваа шувууд шиг
Бидэртсээр өмнийг зорих мөрөн шиг
Би чиний л гарт үрэгдэх сонгодог нэгэн бүтээл
Бидэртсээр өмнийг зорих мөрөн шиг
Би чиний л гарт үрэгдэх сонгодог нэгэн бүтээл
No comments:
Post a Comment