Чулуучны үлгэр
Тэр нэгэн удаа баян худалдаачны гэрт очоод хичнээн их баялагтайг нь мөн хотын иргэдээс хичнээн их хүндэтгэл хүлээж байгааг нь харжээ. Тэгээд чулуучин атаархаж, тийм болохыг хүсэв. Гайхалтай нь түүний бодол биелэгдэж гэнэт худалдаачин болж зүүдэндээ ч ороогүй тансаг чамин эд хогшил, эрх мэдэлтэй боллоо. Гэтэл ядуус түүнд атаархан, үзэн ядаж, гэнэт санаанд оромгүй олон дайсантай болчихов. Дараа нь тэр зарц, цэргүүдээр хүрээлүүлсэн нэгэн өндөр дээд язгууртныг олж харлаа. Бүх л хүн улс орондоо хамгийн хүндтэй, эрх мэдэлтэй энэ хүчирхэг ноёны өмнө сөхрөн унаж байв. Худалдаачин болсон чулуучин энэ захирагч шиг болж олон зарц цэргүүдээр хүрээлүүлэн эрх мэдэл эдлэхийг хүсэв. Түүний хүсэл дахин биелтэл тэр захирагч нь улс орондоо хамгийн ихээр үзэн ядагдсан хүн байлаа. Чухам ийм л учраас түүнийг олон цэргүүд хамгаалдаг байсан аж. Дээр нь нар төөнөж халууцуулсан нь бас л аз жаргалгүй өчүүхэн амьтан болгож орхив. Тэр хурц нар цэлмэг тэнгэрийг хараад “Ямар хүчирхэг юм бэ? Би нар л болмоор байх юм” гэлээ. Энэ тухай бодож дуусаагүй байхад газрыг элчээрээ тэтгэсэн нар болж хувирлаа. Гэтэл хүчтэй салхи үлээгээд газрыг үүл халхалчихав. Тэгэхээр нь нар болсон чулуучин маань “Би салхи шиг хүчтэй болохсон” гэж хүслээ. Тэр дороо л хүчтэй салхи болж хувираад ой модыг үндсээр нь булга татаж, хот тосгодыг сүйтгэж явтал ургаа хадтай тулгараад яаж ч чадсангүй. Том хад хөдөлгөөнгүй зогсож салхинд огт ажрахгүй байлаа. Энэ хад ямар хүчирхэг юм бэ? Би үүн шиг бат бөх болохсон гэж хүсэв. Тэр дороо л хамгийн ширүүн салхийг ч тэсэх хад цохио боллоо. Хорвоо дээр хамгийн хүчирхэг зүйл болж хувираад одоо л нэг аз жаргалтай байх юм шиг санагдана. Гэтэл “Түн ... тан ...” гэх дуу гарсан нь алх цүүцийг хад руу шигтгэн хэсэг хэсгээр нь эмтэлж байв. Надаас хүчтэй хэн байдаг билээ гээд хартал том үхэр хадны ёроолд нэгэн ядуу чулуучин эр зогсож байсан гэдэг. Нэг дэх нууц - Хандлагын хүч
Сайн зүйлийг хүлээвэл түүнээ амсах болно. Миний аз жаргал амьдралд хандах хандлага дээр минь тогтон оюун ухаан, сэтгэл санаа бэлэн байгаа тэр л хэмжээгээр би аз жаргалтай байна.
Аз жаргал гэдэг нь миний хэзээ ч хаана ч хийж болох сонголт.
Зөв талаас нь харж чадвал зовлон бэрхшээл бүрээс эерэг сайн тал олдоно.
Ямар ч хүнд бэрх үе тохиолдсон дараахь гурван асуултыг өөрөөсөө асуу
1. Энэ нөхцөл байдалд гайхамшигтай зүйл юу байна вэ? юу байж болох вэ?
2. Юу нь төгс биш байна вэ ?
3. Энэ үйл явцаас таашаал авахын тулд би юу хийж чадах вэ?
Жинхэнэ Аз Жаргалыг үүсгэх үр хөврөл нь талархал юм. Гадаад нөхцөл байдал биш, миний бодол санаа намайг зовоож эсвэл аз жаргалтай болгож байдаг. Бодол санаагаа удирдснаар би аз жаргалаа удирдана. Хүн аливаад хандах хандлагаа дандаа өөдрөгөөр сэтгэж, ямар ч хүнд бэрхшээлтэй асуудлаас сайныг олж, талархаж, сайн сайхнаар төсөөлж өөрийн сэтгэл, оюунд таашаал, баяр баясгаланг бий болгож сурах нь аз жаргалын эх булаг.
Биеийн тамирын дасгалууд нь сэтгэлийн хямралыг багасгаж, биеийг таатай сайхан болгох химийн урвалуудыг идэвхжүүлнэ. Боломжтой бол өдөр бүр, хамгийн багадаа гучин минут биеийн тамираар тогтмол хичээллэ. Хооллолт нь бидний сэтгэл санаанд нөлөөлдөг. Кофе, цай, согтууруулах ундаа, чихэрлэг хүнсний зүйлс, хиймэл амтлагчид зэргээс зайлсхийж жимс ногоо, үр тариа, шошийг ахиухан хэрэглэ. Байгалийн гэрэл хангалтгүй байх нь сэтгэлийн хямрал, дарамттай байдалд хүргэнэ. Өдөрт нэг цагаас багагүй хугацааг агаарт өнгөрүүл.
Өөрийн биеэ эрүүл, гоо сайхан байлгаж, дасгал сургуулилт тогтмол хийснээр оюун санаа, сэтгэлийн эрч хүчийг авч, илүү их бүтээх эрмэлзэл ундран гарна.
Гурав дахь нууц - Хором хормоор амьдрахын хүч
Аз жаргал нь жил, сар, долоо хоног тэр байтугай өдөрт ч байдаггүй, харин хором бүрээс олж болно. Бид хором бүрээс сайн сайхныг олж чадсан тохиолдолд л амьдралаас сайн сайхныг олж чадна. Дурдатгал нь онцгой гойд хормуудаас бүрдэх бөгөөд тийм хормуудыг аль болох олноор цуглуул.
- Сөрөг төсөөллүүд хэрхэн бий болсныг, шударга эсэхийг тогтоо. Хэрвээ үнэхээр ул үндэстэй байвал өөрийгөө өөрчилж эхлэ.
- Та ямар хүн болох, хэн байхыг хүсч байгаа тухайгаа өөртөө өдөр бүр хэлж бай.
- Та хэн байхыг хүсч байна, яг л тийм юм шиг биеэ авч яв.
- Таны юу өөрт чинь таалагддаг, ямар зан чанараа хүндэлдэг гэдгээ өөрөөсөө асуу.
Зорилго нь бидний амьдралд утга учир, агуулгыг бий болгодог.
Хэрвээ зорилготой бол тэр нь зовлон шаналалаас ангижрахад төдий бус жаргал цэнгэлд хүрэх арга замд оюун санаагаа төвлөрүүлэхэд тусалж чадна.
Зорилго нь биднийг өглөө орноос босгох хүч болдог мөн хүнд хэцүү үеийг туулахад амар болгож жаргалтай сайн цагийг авчирдаг.
Бүх зорилгоо жагсаан бичээд:
- Өглөө сэрмэгцээ
- Өдрийн турш үе үе
- Орой унтахынхаа өмнө уншиж бай.
Мөрөөдөлгүй хүн зорилгогүй
Зорилгогүй хүн мөрөөдөлгүй
Төлөвлөгөөгүй хүн гүйцэтгэлгүй
Гүйцэтгэлгүй хүн биелэлтгүй
Биелэлтгүй хүн амжилтгүй
Амжилтгүй хүн аз жаргалгүй.
Инээмсэглэл нь анхаарал төвлөрөлтийг сайжруулж, ухаан зарсан бодлого бодох чадварыг дээшлүүлнэ. Ямарч тохиолдлоос инээдтэй талыг эрж хайвал олдоно. “Энэ явдалд муу зүйл юу байна вэ?” гэж асуухын оронд “Үүнд инээдтэй зүйл юу байна вэ?” эсвэл “ Үүнд инээдтэй зүйл юу байж болох байсан бэ?” гэж асуу. Аар саар зүйлд бүү санаа зов.
Хошигнол нь инээд хөөр, аз жаргалыг авчирч таагүй муу зүйлийг арилгадаг.
Уучлах чадвар нь Жинхэнэ Аз Жаргалын хаалгыг нээх түлхүүр юм. Гомдол тээснээс болж танаас өөр хэн ч шаналахгүй. Алдаа эндэгдэл, бүтэлгүй явдлууд нь амьдралын сургамж, бусдыг уучил, өөрийгөө уучил.
Эд юмсыг олж авснаар аз жаргалыг олохгүй. Аз жаргалын нууц нь бусдад өгөх, туслах чадварт оршино. Бид бусдад хэдий их баяр баясгалан, аз жаргал өгнө, өөрсдөө төдий хэмжээгээр олж авна гэсэн үг.
Ес дэх нууц - Хамтын харилцааны хүч
Хэн ч эзгүй арал дээр амьдардаггүй. Дотно харьцаа нь хүнд бэрхийг арай хөнгөн болгодог. Бусадтай хуваалцаж буй баяр баясгалан хоёр дахин үржиж, зовлон бэрхшээл хоёр дахин хөнгөрнө. Хэн нэгэнтэй харьцахдаа түүнтэй ахин хэзээ ч уулзахгүй мэтээр ханд.
Ганц мод гал болохгүй
Ганц хүн айл болохгүй хэмээх сургаалтай адил ганцаараа ямар ч амжилтыг бүтээж чадахгүй, олны далай оломгүй гэдгийг санан бусадтай харилцаж сурч, гайхамшгийг мэдрээрэй.
Итгэл нь Жинхэнэ Аз Жаргалын суурь.
Итгэлгүйгээр аз жаргал удаан үргэлжлэхгүй. Хүмүүст итгэх итгэлийг бий болгосноор оюун ухааныг тайвшруулан, сэтгэлийг эргэлзээ, түгшүүр, уймрал, сандралаас чөлөөлнө.
Итгэл олох, итгэлийг даах аливаа асуудлын сайн сайхныг олж харан итгэснээр амжилт, бүтээл, хайр дурлалаар дүүрэн байна.
No comments:
Post a Comment