2010-12-24

Эмүжин - Дуртай

Дэмий хөглөрсөн эд зүйлсэд би дуртай
Дээлээ тайлаад гээгдсэн сарнай мэт хаях дуртай
Нүүрэмгий залуус, галбирлаг охидод талтай
Нүүдлийн шувуу, нүцгэн моддод хайртай

Базсан цааснаас ягаан туяа цацрахад
Бас миний уруулаас ягаан үнсэлт цацрахад
Өглөөхөн салсан залуу өдөржин намайг бодоход
Өр зөөлөн эхнэрүүд үг холбон суухад

Хавар болоод намрыг санагалзан
Хайр болоод гунигийг мартаж
Хэзээд галтай байдаг зүрхээ онгойлгож
Хэрэг болгон шагайж хармаар санагддаг аа

Дэмий хөглөрсөн эд зүйлсэд би дуртай
Дээлээ тайлаад чиний тэвэрт очих дуртай
Нүцгэн биесийн үнэрийг саран төөртөл бадрааж
Нөмөр бараадсан хөх өвс мэт үлдэж хоцрох дуртай

No comments:

Post a Comment