2010-12-19

Эзэнтэй шүлэг

Хааяа хэн нэгэнд зориулж шүлэг бичиж, бас өөрт зориулсан шүлгийг унших ч сайхан шүү. Биз хэмээх хамт олонтой жил гаруйн хугацааг өнгөрүүлж, их ч зүйлийг сурч мэдлээ. Сайн бүхнээс сайхан мөн чанар цацардаг гэж үнэн үг дээ. Ингээд эхлээд өөрт минь зориулж бичсэн магтаал ч юм шиг сайхан мөртүүдээс сонирхуулья. 

Б.Зака:
Нойр нь хүрч суугаа Гантуулд
Эвшээж суугаа бүсгүйг би яалтай
Эсэргүүцэж дийлэхгүй нойрыг нь би яалтай
Эрхлэж зовоогоод байгаа зангий нь би яалтай
Эргэлдэн суугаа шувуудыг нь би яалтай
Сэргэ айн ажлаа дуусга, гараад гүй, болохгүй бол усаар цац өөрийгөө

Болдбаяр:
Теннисний бөмбөг залгиа л биз та нар битгий шоол
Тэглээ гээд бондгор болчихгүй юм чинь тэр дотроо байж л байг
Гандан буурахгүй ээ тэр ахиад нэг бөмбөг залгина
Гагцхүү тэр бөмбөг нь хэний илгээмж байх бол доо.


Д.Ганчимэг:
Явж байгаа ньнамираад л
Ярьж байгаа нь найраад л
Инээж байгаа нь цангинаад л
Эгдүүтэй шүү манай Гантуул
Алдсандаа бантаад л залгиа биз тэр бөмбөгийг
Авьяас нь тодроо л биз тэдгээр шүлгүүдэд
Ирмэж хүчлэх очихгүй ээ угаасаа
Ирээдүйн аварга юм чинь угаасаа

Явна гэв гунхана
Ярина гэж уншина
Шүлэглэх элэглэхдээ мундаг
Шүтмээр бүсгүй шүү

Ц.Чинсанаа:
Юунд ч баригдахгүй салхи мэт сэргэлэн бүсгүй
Юу ч дийлэхгүй гал шиг өөдрөг бүсгүй
Юуг ч ариутгаж чадах сүү шиг зөөлөн сэтгэлт бүсгүй
Юу ч үл хүрэх од шиг гялалзсан, цоглог бүсгүй

Д.Лхагвасүрэн -Теннис клубынхандаа:
Инээдээрээ охидын сэтгэлийг татаж хождог Болдбаяр
Идэвхээрээ бусдын зүтгэлийг дагуулахааргүй Нямбаяр
Ирмэлтээрээ оноо цуглуулж, ялалт байгуулдаг Ганчимэг
Санаатай нь аргагүй бөмбөг залгиулдаг нөгөө л Болдбаяр
Санамсаргүй бөмбөг залгичихаад хэнэггүйхэн тоглох Гантуул
Сайн гэхээс аргагүй урлагтай тоглолт үзүүлдэг Сайнбаяр
Эдгээр залуус бүгдээрээ теннис клубын
Идэвхитэй болоод цоглог гишүүд билээ гэж...

Андууддаа зориулсан миний мөртүүд:

Бөмбөг ганцаараан залгилаа гээд гомдоллоод байхы энэ Болдбаяр
Би чамд өнөөдөр боломж олгоё, залгих зажлах бөмбөгөөн хармаалаад хүрээд ирээ
Олон бөмбөг хэрэггүй шүү, бөөндөж чи барахгүй байх аа
Онцолж, шилж ганцыг л авчираарай, бусдыг сурчихаад дараа залгиарай хө.


Бодлын үзүүрт нь бяцхан охин инээмсэглэж байдаг
Борхон зүрхэнд нь цэгээхэн тагтаа нисэж байдаг.
Хайр, хор шарыг хамтад нь сэтгэлдээн баглачихдаг
Хаа ч явсан сийхгүй, мундаг бүсгүй шүү. энэ Зака


ТЕННИС гэдэг ганцхан үгэнд бид нар хайрлаж дурлаж, шохоорхож цугласан
Тэгээд түүгээр цохилцож, шидэлцэж, элэглэж, халаглаж тоглох дуртай
Хожсон нэг нь хожлын бөмбөгөө савлаж, шидэж, өнхрүүлж хаях дуртай
Харин хожигдсон нөгөөх нь өнгөгүй, дүрсгүй, хэлбэргүй болтол бөмбөгөөн дэвсэж хаях дуртай

Манай Саруул их сахилгагүй ээ
Мантайж ханхайж инээчихээд их хэнэггүйхэээн
Магадгүй хажууд нь сайхан бүсгүй ирээд зогсчих юм бол
Мань эр тоглоомоо мартаад ХАРЦААРААН бөмбөг шидэлцэж мэднэ шүү

Сайрхаж биш ОНГИРЧ тоглох дуртай
Сайн муу гэхгүй тоглии тоглии л гэдэг
Хааяа тэр уурлахаараа хачин жигтэйхэн инээчихээд
Хав явгүйхэн алхаж ирээд харин намайг шоглохоо мартдаггүй ээ. энэ Сайнбаяр

Адтай инээдээрээ заал дүүргэчихээд
Айлгаж биш ИРМЭЖ залуусыг хожчихдог
Адтай шүү, адтай чи
Айхтар кайфтай тоглодог Ганчимэг ээ

Дороо гүйж тоглох дуртай
Дагуулж бусдыг гүйлгэчихээд л ХАХА гэж инээх аягүй дуртай
Дамшиг чинь харин АВАРГУУДыг минь айлгачихаад
Даанч их зай эзлээд байгаа шүү Мягмар аа

Теннис тоглох дэндүү дуртай
Тэгээд буландаж цохих бүүр дуртай
Хааяахан тэр бөмбөгөнд явуулчихна аа
Харин дараа нь МЭДКҮ би яагаа ч гүй гэж мөрөө хавчих дуртай. энэ Лхагвасүрэн


Инээд нь хүртэл цагаахан, эгдүүтэй нь аргагүй бөгсөөн хаялж явах дуртай
Ихэмсэг агаад марзанхан харцаараа эргүүлж, тойруулж хүмүүсийг ажих дуртай
Утсаар ярихдаа уруулаан цорвойлгож, дарвайлгаж ярих дуртай
Урдаас нь хүн юм хэлэхээр уруулаан хазаад, хэлээн гаргаад, бохь зажлах дуртай. Чинсанаад


Хоёр гурван зүйлд бол манлайлна дөө, МАНЛАЙЛНА
Харин Та, тийм ээ Чи ч гэсэн намайг БАРАХ УУ?
Хэ хэ. ЯАНА АА би ичээд байна аа
ОДОО БОЛСОН УУ? Манлайд


Хайртай охиноо АМЬ МЭТ ярихад нь харин нялхараад ЭРХЛЭМЭЭР санагдахий
Хамгаас илүү САЙХАН СЭТГЭЛд нь хүртэл хатуу хорвоо зөөлөрч БҮҮВЭЙЛЭГДЭХ нь гайхалтайяа
Харамгүй сэтгэлээр ЭЗЭГТЭЙ өргөөгөөрөө айлчлуулахад нь
ЭЭ ДЭЭ ЭНЭ ХОДООДнууд баярлаад санахдаа хүртэл ӨЛСӨӨД байхиймаа Жоор минь ээ


А-с Я хүртэл уянгалуулах гэж АЛАА ХАЯСАААН
Ай даа энэ дууг хүртэл алдалгүй ЖАРГААЧИХ юм аа
Бүсгүйчүүд рүү тэр ЗҮГЭЭР л харах дуртайг яана
Бүгдээрээ зэрэг харахад нь БҮЖИГЛЭЖ өөрийгөө НАМЖААДАГ нь хөгжилтэй яа. энэ Золоод


Хүдэр биетэй ч ХӨӨРХӨН БАМБАРУУШаараа тоглох дуртай гэсэн
Хөөрхөн болохоор нь бүсгүйчүүд ХУЙЛРААД АМРААДАГГҮЙ гэсэн
Ядарсан үедээ бамбарууш аа зодож КАЙФ АВДАГ гэсэн
Яалт ч үгүй энэ өдөр ХҮДЭР БИЕэрээ ГАЗАР ЭХИЙН ЧУЛУУг хөндөж төрсөн юм болохоор нь
Хүдэрчулуун гэдэг нэрийг хайрласан юм гэнэ лээ


Дуутай, даруулгатай хорвоог ХӨГЛӨЖ нэг ШОГЛОДОГ нь ХҮҮХЭД ЗАНГИЙНХ
Даруухан төрхөөрөө аальгүйхэн инээж ЗҮРХ САМАРДДАГ нь ЭМЭГТЭЙЛЭГ ААЛИНЫХ
Алсын харгуйд бодлоон зугаацуулж, ХАРЦААН МОРДУУЛДАГ нь ХУРЦ УХААНЫХ
Андынхаа сэтгэлийг онгойлгож харчихаад, АМТТАЙХАН ҮГийг шидлэх нь САЙХАН СЭТГЭЛИЙНХ ЭЭ. Нармандахад


Чи хээрийн гөрөөс шиг омголон бүсгүй
Чи хэнийг ч цохиж унагааж чадах бяртай бүсгүй
Чи хэтэрхий дургүй хүргэвэл хазаад, базаад хаячих сүрлэг ааштай бүсгүй
Чи хээнцэр дэгжин алаг нүдэн бүсгүй ээ. Саруулд


Нар мандсан ч, жаргасан ч хамтдаан байдаг
Найзалж нөхөрлөхдөө ч урам хайрлахаа мартдаггүй
Гал шиг дэврүүн сэтгэл, ганц л амьдарна шдээ залуус аа УРАГШАА гэсэн
ГАЛЗУУ, САЙХАН ХИЙМОРЬЛОГ

Нарны бүлгийн залуусдаа хайртай

No comments:

Post a Comment