2010-12-27

Опра Винфригийн нууцаас

Опра Винфригийн ур чадварын нэгэн чухал суваг бол тэрбээр олон нийтэд өөрийн амьдралыг дэлгэхдээ бүрэн нээлттэй байдаг явдал билээ. 
Үүгээрээ бусадтай, тэдний амьдралтай хялбархан холбогдож чаддаг, тэгээд сэтгэлийг нь эзэмдэж чаддаг байх. Тэрбээр 1954 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн. Хүүхэд насандаа хүчирхийллийг даван туулсан. Тэргүүн байранд явж байсан телевизийн ярилцлагын шоуны хөтлөгч Фил Донахюг санаанд багтмааргүй гэнэтийн амжилтаар гүйцэн түрүүлж байсан, биеийн жин нь хасагдаж, нэмэгдэхтэй болон хувийн харилцаанууд дээрээ байнга бүдчин тэмцэлдэж байсан зэрэг жишээнүүд түүний тоолж баршгүй шоуны цөм нь болж байжээ. 2008 оны “Опрагийн Том Өглөг” хэмээх нэртэй шоу нь түүний хамгийн сүүлд хийсэн өглөгүүдийн нэг юм. 2007 онд тэрбээр Өмнөд Африкт хэдэн тэрбум төгрөгөөр охидын сургууль байгуулжээ.
Мөн хатагтай Винфри нь Discovery сувгийн “Амьдрал” хэмээх байгалийн баримтат нэвтрүүлгийн өгүүлэгч юм.

Түүний дотоод ертөнц,  амжилтын нууц
- Шилдэг байх сонголт нь өөрийн бодол санаа болон үгийг өөрөөсөө илүү ихийг шаардан гаргаж чадна гэсэн эрс шулуун хандлагатайгаа эвцэлдүүлж чадахаас л эхэлдэг.
- Өөрийнхөө хүрч чадах хамгийн шилдэг байнд хүрэхийн тулд өөрт юу байгаагаа ашигла.
- Би юуг маш сайн мэдэж байна вэ гэвэл чи юуг бусдад өгнө, хариу нь чамд буцаж ирдэг.
- Чи өөрийнхөө гэрлийг цацруул. Дотроосоо гэрэлт, гэрэл чинь хэн нэгэн дээр цацрах  болно.
- Би бүхнийг олж авч чадна.
- Заримдаа бид хэн нэгний үзэл бодлоор амьдрах гэж их л завгүй хичээсээр өөрийнхөө хэн байх ёстой төрсөн гэдгээ анзаардаггүй. Гэтэл бусад хүмүүс болон тэдний үзэл бодол бидний хувь тавиланг тодорхойлох эрхтэй биш билээ.
- Хэдийгээр би баянаар ивээгдсэндээ талархалтай байдаг боловч эд баялаг миний хэн гэдгийг өөрчилж чадаагүй. Миний хөл хөрсөн дээр гишгэсэн хэвээр байгаа. Би арай илүү сайн гутал өмсөж байгаа гэдэг нь л өөр."
- Чиний хамгийн их айж буй зүйлд хүч байгаа биш, харин чиний айдаст л тэр хүч байгаа юм.
- Амар зам гэж байхгүй. Хэрэв байсан бол би худалдаад л авчих байсан. Надад итгээрэй, тэгвэл энэ нь миний хийх хамгийн дуртай зүйл байх байсан юм шүү.
- Чадахгүй гэж бодож буй нэг зүйлээ хийгээд үз. Түүн дээрээ алдаад үз. Дахиад оролдоод үз. Хоёр дахь удаад нь илүү сайн хийгээрэй. Хэзээ ч бүдэрдэггүй хүмүүс бол хэзээ ч өндөр шугам руу авирдаггүй хүмүүс л байдаг юм. Энэ бол чиний цаг хугацаа.
- Амьдралын хамгийн агуу эрсдлүүдийн нэг бол хэзээ ч эрсдэл хийж зүрхлэхгүй байх явдал.
- Амьдралын хамгийн том нууц бол тэнд ямар ч том нууц гэсэн зүйл байхгүй. Чиний зорьж буй зүйл юу байх нь хамаагүй, гагцхүү чи хөдөлмөрлөхөд л бэлэн байгаа бол тэнд хүрэх л болно.
- Эмэгтэй хүн үргэлж өөртөө анхаарч байх хэрэгтэй, царай муутай эмэгтэй хvн гэж байдаггvй.

No comments:

Post a Comment