Гуниглах нь маргаашийн зовлонг багасгахгүй, харин ч өнөөдрийн хүч тамирыг барна.
А.Ж.Кронин
Гэр бүл аливааг хуваалцах нь их хүчтэй элэгсэг дотно холбоог бий болгодог. Ингэж хуваалцах нь нэг гэрийн гишүүд өөр хоорондын хайр, нөхөрлөл, ахан дүүсийн холбоог илүү утга төгөлдөр болгож хүчирхэгжүүлдэг.
Гэр бүл бол аз жаргал, ирээдүй, эв нэгдлийн илэрхийлэл билээ. Бидний гэр бүл амар амгалангийн эхлэл болж, ёс заншил, уламжлалын боловсрол олгож, бие сэтгэлийн хэрэгцээг хангадаг таатай орчин нөхцөл билээ. Хайр, энэрэлээр дүүрэн, халуун дулаан гэр бүл гэдэг бол итгэл, урам зоригийн эх булаг байж амар амгалан, аз жаргал бэлэглэж улмаар хайр, харилцан итгэлцэл, хамтдаа байх эв санааны нэгдлийн гол болж байдаг.Их ажилтай, стресстэй өдрийн орой хурдхан гэртээ, гэр бүлдээ очихыг хүсдэг өдрийг санаарай. Гэртээ харингуут тэр дарамт арилж, царай тань гэгээ татан тайвширч, ханийн тань, хүүхдүүдийн харах харц болон сайхан уур амьсгалыг мэдрэхийг хичээдэг. Бидний хэний маань ч үгүйсгэж үл чадах нэг үнэн бол гэр бүл зохиож, аз жаргалтай гэр бүлийн нэг гишүүн байх нь хорвоогийн хамгийн аз жаргал билээ.
Гэр бүлийн биологийн, нийгмийн, эдийн засгийн болон боловсролын гэсэн үйлчлэлүүд байдаг. Гэр бүлийн биологийн үүргийг ёс заншлын дагуу явагдах бэлгийн харилцаа төдийхнөөр төсөөлж болохгүй, хамгийн чухал үүрэг, утга учир бол үр удмаа үлдээхээс гадна нийгэмд ач тустай хүмүүсийг өсгөж хүмүүжүүлэх явдал юм.
Гэр бүл оршин тогтнохын тулд суурь хэрэгцээгээ хангах эдийн засгийн хүчин чадалтай байх шаардлагатай байдаг. “Аливаа хүний амьдралдаа гаргасан зарлага дотроос хамгийн буянтай нь гэр бүлдээ зориулан зарцуулсан зарлага” гэсэн сургаал ч байдаг. Тиймээс аливаа нөөц баялгийг гэр бүлдээ зориулан зарцуулах хэрэгтэй.

Гэр бүл байнга хөгжих, өсөн дэвшиж, өөр хоорондоо болон орчин тойронтойгоо хайр, энэрэл, өөдрөг үзлээр холбоо тогтоож өөрсдийгөө хөгжүүлэн, харилцаагаа сайжруулж байх хэрэгтэй. Гэр бүлийн аз жаргал нэмэгдэх нь гишүүдийн болон хамтын сэтгэл санааны тогтвортой, эрүүл байх нөхцөлийг улам сайжруулдаг. Хувь хүн төлөвших анхны орчин бол гэр бүл байдаг. Энэ үед хүүхэд ёс суртахуун, зан харилцаа, үнэнч шударга байдал зэргийг сурч эзэмшдэг.
Эцэг эх нь бие биедээ хайр, хүндлэлтэй ханддаг, хүүхдүүддээ хайр энэрэл, эв нэгдэлтэй ханддаг гэр бүлд өссөн хүүхэд сэтгэл санааны хувьд тогтвортой, эрүүл бойждог. Гэр бүл гэдэг бол хайрлах, хайрлуулах, хүндлэх зэрэг мэдрэмжүүдийг хамгийн сайнаар хүлээн авч, хариу барьж байдаг орчин билээ. Тэгэхээр гэр бүл гэдэг нэг цул хүчийг бий болгодог байна.

Амар амгалан гэр бүл оршин тогтнох хамгийн гол үндэс бол эрх, үүргийн тэнцвэр билээ. Эрхийг чухалчилдаггүй, хариуцлагыг тоомсорлодоггүй гэр бүлүүд байнга нурах, бутрах аюултай.
Түүнийг авьяаслаг зураач гэдгийг бүгд зөвшөөрдөг боловч зураач би өөрийгөө хожим дурсуулах тийм хосгүй бүтээлээ туурвиагүй гэсэн бодол эргэлдсээр байдаг байжээ.
Тэгээд хамгийн сайхан зүйлийг зурахаар шийдсэн боловч чухам юу хамгийн сайхан гоц болохыг мэдэж чадсангүй. Ингээд энэ тухай бодох болон алхаж яваад нэгэн настантай дайралдаад хорвоогийн хамгийн сайхан зүйл юу болохыг хэлж өгөөч гэж гуйв.
Настан, чиний хайж байгаа тэр сайхан аль ч сүм хийдээс олдоно гэжээ. Зураач цаашаа явж байтал хуримын ордноос хос залуус гарч ирээд үзэсгэлэнт бүсгүй залуугийнхаа гараас хөтлөн гартаа барьсан сайхан цэцгийг байн байн үнэрлэж байхад нь:

– Таны бодлоор хорвоогийн хамгийн сайхан зүйл юу вэ? гэж зураач асуухад бүсгүй:
- Дурлал. Дурлал ядууг баян, өвчтэйг эрүүл, өчүүхнийг агуу болгодог гэж хариулав.
Зураач дээрх 2 хариултыг эргэцүүлж цааш алхаж явтал нэг цэрэгтэй дайралдаж мөнөөх асуултаа асуужээ. Цэрэг эр бодож тулгамдалгүй:
- Энх тайван, амар амгалан, хамгийн муухай нь дайн. Хаана энх тайван байна тэндээс хамгийн сайхныг харж болно гэжээ.
Зураачийн олж авсан хариултууд бүр бодолд орууллаа. Итгэл үнэмшил, хайр сэтгэл, энх тайван. Энэ бүхнийг яаж зурж илэрхийлэх вэ? гэж бодсоор гэртээ ирлээ. Хаалга онгойн гэртээ орох тэр агшинд хорвоогийн хамгийн сайхныг мэдэрлээ.
- Ааваа! гэсээр гүйж ирээд тэвэрсэн хүүгийнхээ харцнаас Итгэлийг, сайн явж ирэв үү? гэж угтах ханийхаа харцнаас Дурлалыг, гэртээ ороод цэргийн хэлсэн Амар амгаланг мэдрэв. Зураач шууд урландаа ороод түүний хамгийн алдартай бүтээл болох /Миний халуун ам бүл/ гэдэг бүтээлээ туурвижээ.
No comments:
Post a Comment