Хүн өөрийнхөө төлөө юу хийж чадах вэ?
Хувь хүн тодорхой хязгааруудын дунд өөрийгөө бүтээдэг. Хөгжиж дэвжихэд нь бэлэн байгаа орчны болон өвлөсөн боломжуудыг амьдралынхаа туршид бүрэн ашигладаг хүмүүс маш цөөн байдгийг туршлага харуулж байна. Сэтгэхүйгээрээ, үйлдлээрээ, өөрийгөө хөгжүүлэх хүчин чармайлтаараа хэн болох вэ, ямар амьдрал амьдрах вэ гэдгээ шийдвэрлэхүйцээр бид өөрсдөө тодорхойлдог. Түлхүүр үг бол өөрийгөө хөгжүүлэх. Yүн дээр амжилттай байхын тулд мэдэхүйн гадуурх оюуны үүрэг нөлөөг ойлгох хэрэгтэй.
Хэдэн жилийн өмнө Харвардын Их сургуулийн профессор Юго Мюнстерберг “Үлмэдэхүйн тухай өгүүлэл" хоёр үгээр хэлэгдэж болно. Оршил байхгүй гэж бичиж байв. Оршлыг нь шийдвэртэй няцаах явцдаа энэ ер нь юу болох тухай гуч гаруй хуудас дүүрэн бичжээ. Профессор мэдээж хэрэг үлмэдэхүйн оршлыг үгүйсгэсэнгүй, гагцхүү ямар ч сенсаци болоод байх юм байхгүй, ямар ч нууцлаг юм үгүй мөн оюун санааны мэдэгдэх хэсгээс эрс зааглах аргагүй гэдгийг л харуулахыг зорьжээ.Хувь хүн тодорхой хязгааруудын дунд өөрийгөө бүтээдэг. Хөгжиж дэвжихэд нь бэлэн байгаа орчны болон өвлөсөн боломжуудыг амьдралынхаа туршид бүрэн ашигладаг хүмүүс маш цөөн байдгийг туршлага харуулж байна. Сэтгэхүйгээрээ, үйлдлээрээ, өөрийгөө хөгжүүлэх хүчин чармайлтаараа хэн болох вэ, ямар амьдрал амьдрах вэ гэдгээ шийдвэрлэхүйцээр бид өөрсдөө тодорхойлдог. Түлхүүр үг бол өөрийгөө хөгжүүлэх. Yүн дээр амжилттай байхын тулд мэдэхүйн гадуурх оюуны үүрэг нөлөөг ойлгох хэрэгтэй.
Нэрт психологич Вилъям Жеймс хүний оюун санаа нь мөсөн уултай төстэй хэмээн олон удаа хэлж байв. Зөвхөн есний нэг нь л усны мандал дээр байна. Энэхүү есний нэг хэсэг мэдэгдэх оюуныг төлөөлж буй хэрэг. Есний найм нь мэдэхүйн түвшингийн доор орших мартагдсан ухаан бодлуудыг төлөөлнө. Эдгээр бодлууд ихэнх тохиолдолд огт санаандгүй мэдэхүйн түвшин дээр гарч ирцгээдэг.
Өөр нэгэн психологич хэрэв арван таван сантиметр диаметр бүхий нэгэн тойрогт гурван миллиметр диаметртэй өөр нэг тойргийг зурвал энэхүү маш жижигхэн тойрог мэдэхүйг, том тойрог харин үлмэдэхүйг төлөөлнө гэжээ. Харьцааны тухайд мэргэжлийн хүмүүсийн санал зөрж болох юм, харин нэг зүйл эргэлзээгүй мэт. Үлмэдэхүйн гүрэн мэдэхүйнхээс хамаагүй том ажээ.
Мартамхай хүмүүсийг бид бүгдээрээ мэднэ. Тийм хүмүүсийн хувьд санах ёстой зүйлс үлмэдэхүйн далайд тогтмол “живж” байдаг. Ийм үед тэд будлиантсан байдалд байна, учир нь тэдгээр мэдээллүүд өдөр тутмын үйл ажилд нь хэрэгтэй байдаг, гэвч зүгээр л тэднийг гүнээс гаргаж ирэх чадвар байхгүй.
Бидний хувийн шинж чанарын хөгжил бусад зүйлсийн хажуугаар үлмэдэхүйг аль болох мэдэхүй үйл хөдлөлийн төлөө үйлчлэхээр болгоход оршино. Гэвч үүний яг эсрэг үйл явц явагдах нь үргэлж үлмэдэхүй мэдэхүйг хянана. Бидний сэтгэлгээнд, үйл хөдлөлд мэдэхүй оюуны хэсэгт үл хамаарах тийм төсөөллүүд буюу стереотипүүд психологичид үүнийг комплекс хэмээн нөлөөлдөг. Эдгээр нь мэдэхүй оюуны бүтээгдэхүүнүүд биш гэсэн үг мэдээж биш. Ерөнхийдөө ухаантай хүмүүс дээр мэдэгддэг төрөл бүрийн стереотип болон өөр улирсан баларсан үзлүүд, үе үе илрэх примитив зан авир гагцхүү үлмэдэхүйг танин мэдснээр ойлгогдох юм.
Хэрэв бидний үлмэдэхүйд иррациональ үзэн ядалт, фанатик стереотипүүд, дайсагнал ба хардлагын асар том ширэнгэ харлаж, түүний сүйтгэгч хүчин мэдэхүйн хаалгыг байнга нүдэн тийш нэвтрэн орохоор зүтгэж байгаа бол яахав? Тэртээ гүнд нуугдан буйгаас олон зүйлс ердөө ч муу зүгийн бус, муу биш, харин ч дан эерэг болоод сайн байдаг нь бидэнд тус болж болох юм. Өнгөрсөн үеийн, мартагдсан, гайхамшигтай сайхан дурсамжууд ч тэнд дарагдсан байгаа билээ.
Бидний өнгөрүүлж буй өдөр бүхэн ямар нэгэн сайныг, ямар нэгэн сайхныг агуулж байдаг. Энэ нь их байж болно, бага байж болно, сайхан нь харин тэнд байж л байгаа, гагцхүү бид дандаа анзаардаггүй. Тэдний нөлөө, мөрүүд харин үлмэдэхүйд хадгалагдан үлддэг. Хүүхэд ахуйд хүрээлэн байсан хайр халамж ба сайн санааны зоригжуулалт, бидний төсөөллийн гайхамшигт машиныг хөдөлгөөнд оруулсан санаандгүй хэлэгдсэн үгс, ээжийн элбэлтүүд, аавын мэргэн сургаалиуд, зарим багшийн ойлгож тэвчсэн сэтгэл, нэгэн гайхамшигт үдшийн нам тайван бүгдээрээ л бидэнтэй хамт байх бөгөөд тэртээ гүнд оршиж, үл мэдэгдэн бидний өдрүүдийг сайхан болгож байдаг.
Yлмэдэхүйд нуугдан буй муу ил гарахаар зүтгэн бидний амьдралын жолоог булаан авахаар завдах үед энэ эрхэм хэсгээс бид хүч олж чадна. Өнгөрсөн үеийн гайхамшигт дурсамжуудыг дотроо сэргээн санаж, үнэтэй, хосгүй зүйлсийг бид анзаардаг болж сурах хэрэгтэй. Нүдээ нээцгээн эргэн тойронд буй сайн болоод сайхан бүхнийг анзаарцгаая. Энэ нь аюултай стереотипүүд, бусниулах санаархалтай мэдрэмжүүдийн сүйтгэх нөлөөнөөс өөрсдийг маань хамгаалах юм. Бидний үлмэдэхүй яг л заан шиг хэзээ ч мартахгүй. Хэзээ нэгтээ бидний мэдэхүйд хүрч байсан бүгд, мөн таамаглаж буйгаар тэднээс хамаагүй их зүйл цөм тэнд арилшгүй хадгалагдана. Цөөн бус удаа, тухайлбал санаандгүйгээр, ямар нэгэн оргүй хоосноос олон олон жилийн өмнөх, аль эрт мартагдсан, эсвэл тэр үед анзаарагдаа ч үгүй сэтгэгдлүүд, дурсамжууд гарч ирдгийг бид мэднэ. Эдгээрийг ашигтайгаар хэрэглэж сурч болно. Yлмэдэхүйг мэдэж нээх нь өөрийгөө хөгжүүлэх хамгийн үйлчилгээтэй аргуудын нэг юм.
Зохиолч Мередит Николсон олон жилийн турш хэрэглэж буй нэгэн өвөрмөц аргаа хуваалцсан байдаг. Орондоо орохын өмнө тодорхой бодлуудыг тархиндаа тогтооно. “Хэрэв би нэгэн зохиол бичиж байгаа бөгөөд ямар нэг юм арай л болохгүй байгаа бол унтахынхаа өмнө энэ тухай гүнзгий боддог.” Түүний хэлснээр, заримдаа зарим зүйл түүгээр тоглоом хийдэг аж, зөв сайн бодолд байх ёстойчлон үлмэдэхүйд нэвтрэлгүй, харин үүдний өрөөнд үлдээд түүнийг унтуулахгүй. Ихэнхдээ харин зовлонгүй нойрсох ба сэрэх үед бараг л дандаа ямар нэгэн шинэ хувилбар, ямар нэгэн шинэ шийдэл тэнд хүлээж байдаг гэнэ. Yлмэдэхүйгээс гарч ирсэн эдгээр санаанууд зохиолынх нь үйл явдлуудыг олон удаа шал өөр зүгт аваачдаг ажээ.
Хэрэв бид тааламжтай болон сайн зүйлсийг тогтмол оюун ухаандаа нэвтрүүлж байвал тэдгээр нь аль хэдийн мартсан, эсвэл бидэнд хэзээ ч мэдэгдээгүй тааламжит дурсамжуудыг үлмэдэхүйгээс өөрсөддөө татах юм. Өөрсдөд нь учирсан шударга биш явдлыг дандаа боддог, үргэлж үзэн ядаж явдаг хүмүүс ингэж байгаагаараа үлмэдэхүйд хаасан зэрлэг зөнгүүдийг суллан тавьж байгаа хэрэг, эдгээр зөнгүүд нь адгуусны түвшинд амьдарч байсан бидний өвөг дээдсийн хөдөлгөгч хүч байсан ба соёлт хүмүүнээс нэгэнт ангид билээ.
No comments:
Post a Comment