2010-12-20

Хүүхдийн цагаан сэтгэл

Өдөр цахилгаан цахиж, бороо хувингаар цутгах мэт орж байв. Бяцхан охин өглөө ээжийгээ дуудахад нойрноосоо сэрээд өглөөнийхөө цайг уугаад сургууль руугаа алхлаа. Цахилгаан хүчтэй цахилж нүргэлсэн дуу чимээ гарахад ээж нь сандран охин минь замдаа явж байгаад айх вий дээ гэж бодон араас нь гарав. Охин ойр ойрхон алхан явж, харин цахилгаан цахихад дороо зогсоод тэнгэр өөд харан инээмсэглэж байв. Ээж нь үүнийг хараад ойлгосонгүй. Ихэд гайхан машинтайгаа дөхөж очоод:
- Охин минь энэ аймар бороонд ганцаараа явахдаа айсангүй юу, цахилгаан цахихад яагаад тэнгэр өөд хараад байгааг ээждээ хэлээч гэв. Тэгэхэд охин:
- Инээмсэглэсэн юм аа, бурхан миний зургийг дээрээс авч байна гэжээ.

No comments:

Post a Comment