Сэлли охиных өнөр отгон олуулаа нэг умгархан байранд амьдардаг айл билээ. Сэлли охины бяцхан дүү нь маш хүнд өвчтэй бөгөөд тэднийд хөөрхий хүүг эмчлүүлэх мөнгө байсангүй. Сэлли охин нэг удаа аавынхаа “Хүүд минь одоо ид шид л туслана даа” гэж хэлээд санаа алдахыг сонслоо. Үүнийг сонссон охин өрөө рүүгээ гүйн орж мөнгө цуглуулдаг бяцхан гахайгаа хага цохиод байгаа бүх мөнгөө аваад ойролцоох эмийн сан руу хар хурдаараа гүйлээ. Охиныг очиход эмийн сан хүн ихтэй байв. Бяцхан охин эмийн санчийн анхаарлыг татах гэж нэлээн тэвчээртэй хүлээсний эцэст эмийн санч:
- Охин минь, чамд юугаар туслах вэ? Хурдхан шиг хэлээрэй, ах нь чиний ард буй ноёнтонд бас үйлчлэх хэрэгтэй байна гэлээ. Сэлли охин:
- Надад ид шид хэрэгтэй байна. Эмийн санч:
- Энд ид шид зардаггүй. Чамд тийм их хэрэг болоо юу? Тусалж чадахгүй нь дээ. Охин:
- Та надад ид шид өгөөч. Надад тун их хэрэгтэй байна. Манай дүү хүнд өвчтэй гэртээ байгаа л даа. Дүүд маань ид шид л туслана гэж аав хэлсэн. Ид шид ямар үнэтэй юм бэ? Би худалдаж авъя . Надад хангалттай мөнгө байна гэж хармаандаа байгаа мөнгөө чанга атгасан хэвээрээ хэллээ. Энэ үед охины ард зогсож байсан ноёнтон ярианд оролцож:
- Чамд тэгээд хэр их мөнгө байгаа юм бэ дээ? гэв. Охин:
- 1 доллар 10 цент гэж хариуллаа.
Нөгөөх ноёнтон инээмсэглээд:
- Энэ мөнгө чинь тэгээд ид шид худалдаж авахад хүрнэ гэж бодож байна уу? Охин:
- Яг хүрнэ гэж бодож байна ноёнтоон гэж итгэл төгс хариуллаа. Ноёнтон:

- “Яг зөв охин минь, наад мөнгө чинь ид шид худалдаж авахад хангалттай хүрнэ” гэж хариулаад охины гэр лүү явлаа. Тэр гоёмсог хослолтой ноёнтон алдартай мэс засал Карл Амундсен гэж хүн байлаа.
Мэс засал амжилттай явагдаж бяцхан охины гэр баяр хөөрөөр дүүрлээ. Аав нь харин энэ үнэтэй мэс засал ямар үнэтэй хийгдсэнийг мэдэхгүй гайхшран суух тэр үед Сэлли охин хөөрхөн дүүгээ харан:

- “Алтан гартай цагаан халадтай энэ эмч нар чинь ёстой жинхэнэ ид шидтэнгүүд юм даа” хэмээн дотроо инээмсэглэн зогслоо. Мэс засал ямар үнэтэй байсныг ганцхан Сэлли охин мэдэж байсан бөгөөд мэс засал яг 1 доллар 10 центийн үнэтэй байлаа.
No comments:
Post a Comment