2010-12-20

Вальс


Венийн вальс үнэхээр гайхалтай. 
Би түүнд шинэ оны зааг болгон дээр дурладаг.
Вальс нь 300 гаруй жилийн өмнө Герман, Чех, Австри улсад ардын бүжиг болон үүсчээ. Эргэлдэх гэсэн үгээр нэрлэгдсэн энэ бүжгийг баяр, наадмын үеэр хосоороо бүжиглэдэг байжээ. Вальсын хөгжим нь тогтуун, дөлгөөн эргэлдэн бүжиглэхэд тохиромжтой байдаг. Вальс нь эхэндээ томоохон хот сууринд  дэлгэрч, улмаар 19-р зуунд Европын бүх хотод дэлгэрчээ. Тухайн үеийн нэгэн түүхч “Европт вальс ханиадны халдвар шиг түргэн тархлаа” хэмээсэн нь бий. Мөн үеэс вальс бүжиглэх тансаг танхимууд бий болсон байна. Эдгээрээс  хамгийн алдартай нь Венийн “Аполло” ордон ажээ. 28 танхим, 6 усан сан, гал тогооны 13 өрөөтэй энэ ордны нээлтэд онцгой эрхтэй 4000 зочин оролцсон гэдэг байна. Ардын ахуй амьдралаас бий болсон энэ бүжгийн хөгжим нь яваандаа хүмүүсийн сонсох дуртай аялгуу болсон ажээ. Ингэснээр вальс концертийн тавцанд гарч, дуу вальс, романс вальс үүссэн. Мөн театрын тайзан дээр дуурь, бүжгэн жүжиг вальсын хөгжмийг ашиглах болсон байна. Вальсын хөгжим нь төгөлдөр хуур, яруу тунгалаг найрал хөгжим болон хөгжмийн олон төрлийн зэмсгийн дуугаралтад зориулан бичсэн байдаг байна.
 Маргааш үргэлжлүүлье, унтлаа

No comments:

Post a Comment