Орос хүн гэдгээрээ бахархдаг, эгэл жирийн хүмүүсийг эрхэмлэн дээдэлдэг, эх орондоо чин зүрхнээсээ хайртай П.И.Чайковский 1840 онд мэндэлжээ.
Төрөлх Воткинск нь уулын үйлдвэрийн суурин бөгөөд тосгоноос ялгагдах юмгүй жижигхэн газар байв.
Эцэг нь уулын инженер, мод боловсруулах үйлдвэрийн дарга. Уян зөөлн сэтгэлтэй, шулуун шударга зантай, салбартаа гарамгай мэргэжилтэн байв.
Ээж нь эелдэг дөлгөөн ааштай ч болчимгүй авирласан хэнд ч ширүүн хандаж чаддаг, олон үггүй нэгэн. Эцэг эх хоёрынх нь бие биенээ хайрлан хүндэтгэдэг үлгэр дууриал гэрт эвсэг харилцаа, халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, өсч хөгжихөд тун таатай байв. Эднийх олон хүүхэдтэй бөгөөд хэн нэгнийг нь бусдаас онцлон энхрийлдэггүй. Хүмүүжил, анхан шатны боловсрол, соёлын талаархи ойлголтыг Чайковский гэр бүлээсээ л олж авчээ. Петя аавынхаа уян зөөлөн сэтгэл булаам дүр төрхийг, ээжийнхээ гүн гүнзгий мэдрэмтгий чанарыг дуурайсан хүүхэд байв. Жаал хүү эхийгээ бүхнээс илүү хайрлана. Фанни нэртэй гэрийн хүмүүжүүлэгч нь Чайковскийг бусад хүүхдүүдээсээ сэтгэлзүйн хувьд онцгой, авъяаслаг, юмыг хүлээж авах чадвар сайтай болохыг олж мэджээ. Энэ эмэгтэй хүүгийн тухай сэтгэлийн хөдлөл ихтэй эмзэгхэн, их л нандин хүүхэд гэж хэлж байж.
Тосгонд үзэх харах зүйл үгүй. Хоржигнон урсах гол горхи, сэрчигнэн шаагих ой шугуй, шувуудын жиргээ, бугын урамдаа, хөрөө сүхний хангинаа, морьдын тургиа, хааяадаа инээж хөхрөх үгүй бол амандаа гиншин дуу аялах тэгснээ салхи татуулан исгэрэх чимээ. Ийм л орчинд бяцхан Петя эгэл жирийн, ажилсаг, хичээнгүй ардын амьдрал, зан төрхийг сэтгэлдээ буулган өсч бойжсон. Ардын дуу, уянгалаг яг л дуулж буй мэт аялгатай тариачдын хэл яриа уул талыг дамнан цуурайтаж байх. Ээжийнх нь дуу хоолой бас нэгэн төрлийн хөгжим мэт санагдана. Ирээдүйн хөгжмийн зохиолч чухам эндээс ямар нэг чимэг хачиргүй цэвэр, онгон байдлаараа хөгжим гэгч юу болох, ямар байдгийг мэдэрснээ тухайн үедээ хэрхэн анзаарах билээ. Хөгжмийн талаарх хүүхэд ахуйн энэ сэтгэгдэл насан туршид ой ухаанд нь хадгалагдсны хэрээр түүний хөгжмийн амт чанарт нөлөөлжээ. Мөн үйлдвэрийн органчин ах гоё сайхан зохиол олныг тоглодог байсны дотор Моцартын пьесүүд байх. "Дон Жуан" дуурийн хэсгүүд сонсох тусам дахин сонсмоор болдог байсан нь Чайковскийн хувьд үнэт баялаг байлаа. Энэ тухай тэрээр хожим "Хувь заяа намайг хүүхэд насанд минь Моцарттай учруулж хөгжим гээч эцэс төгсгөлгүй сайхан ертөнц болохыг хэлж өгсөн юм" гэж ярьдаг байжээ. Ээж нь Чайковскийд Глинкийн "Иван Сусанин" дуурийг үзүүлэв. Мэдээж Глинк ямар агуу их хүн болохыг тэр үедээ хэлж мэдэхгүй байсан ч тэр, дуурь үзэж байх үеийн баяр баясгалан сэтгэлийн зовнил ямар байсан гэхэв. Ийн Моцарт, Глинк хоёр Чайковскийн хувьд насан туршид нь хамгийн хайртай зохиолчид нь байсаар байсан.
Арван дөрвөн настайдаа "Манай ээж Петербургт" гэдэг жижигхэн аяз зохиожээ
Найм хүрсэн жилээ төгөлдөр хуур сайн тоглодог болсон байв. Импровизаци сайн хийнэ. Петя ах дүү нараасаа хөгжимд авъяастайгаараа төдийгүй үүнд хэрхэн хандаж байснаараа ялгардаг байжээ. Жаахандаа нэг удаа "Уйтгарлах үед минь баясгадаг төгөлдөр хуураа би хэзээ ч орхихгүй" гэж Фанни эгчдээ бичиж байж. Хөгжмөөр хичээллэх нь түүний хувьд зөвхөн зугаа биш, харин дотоод ертөнцийнх нь хэрэгцээ байлаа. Энэхүү дотоод ертөнц дэх хөгжим түүнийг зүгээр байлгана гэж үгүй. Нэг удаа маш их таалагддаг аялгууны хэмнэлийг цохиж байгаад цонхныхоо шилэнд гараа эсгэчихэж. Түүний бага нас ийм л байлаа.
Ээж нь түүнийг 14-хөн настай байхад нь булчин задрах тахал буюу холероор нас барсан байна. Энэ нь ирээдүйн хөгжмийн суутанд асар хүнд цохилт болсон гэж намтарт нь бий. Тэрбээр ээжийгээ нас бараад сар ч болоогүй байхад ээждээ зориулж вальс бичиж, үүнээс хойш хөгжимд жинхэнэ ёсоор амьдралаа зориулахаар шийдсэн гэдэг.

Гэтэл нэг их удалгүй тэрээр уйтгар гунигт автах нь тэр
Гэрээ орхиж хол газар сургуульд явах болов. Хүүгийнхээ боловсролд эртнээс санаа тавьж байсан ээж нь Чайковскийг арван нас хүрмэгц Петербургт авчирлаа. Заавал судлах ухаанаас гадна хүсвэл хөгжмийн ангид явах боломжтой байсан болохоор түүнийг эрх зүйн мэргэжлийн дунд сургуульд оруулчихав. Ингээд үлдээгээд явахад нь жаалхүү ээжээсээ зүүгдчихээд тавихгүй тэнхээгээ барагдтал чарлаж байж. Энэ мөчийг Чайковский эргэж дурсах бүрдээ хоолой чичрүүлэхгүй байх гэж үгүй. Энэ сургуульд язгууртны хүүхдүүд сурдаг байв. Дээд түвшний төрийн албан хаагч, түшмэдүүдийг бэлтгэдэг. Петя сурагч ахуйдаа ээжийгээ маш их санаж байлаа.
1852 онд эднийхэн Петербургт ирсэн болохоор тэрээр сургуулиа төгстлөө гэртээ байжээ. Төгөлдөр хуурын нэрд гарсан багш Кюндигерээр хөгжмийн хичээл заалгана. Амжилт ч муугүй. Аав нь мэргэжлийнх нь сонголтод эргэлзэж байсан уу, багшаас нь "Чайковскийг хөгжмийн хүн болговол ирээдүй байна уу" гэхэд нь шууд л хэрэггүй гэж зөвлөжээ. Тоглоочийн хувьд ч, зохиолчийн хувьд ч хүүд онцгой гойд юм байхгүй гэж хэлсэн ч Чайковский хөгжмөө орхисонгүй. Түүнтэй дотно байсан үед нь" Хаашаа ч юм алсыг харан ойр хавьд нь хүн байгаа эсэхийг ч мэдрэх юмгүй шимтэн тоглох нь их гоё. Би тэгээд сууж байхыг нь харах дуртай байсан" гэж дурсан ярьжээ.
Сургуулиа төгсөөд хууль зүйн яаманд зөвлөхөөр томилогдов. Өдөр нь нэгэн хэвийн уйтгартай ажил. Харин орой театрт юм үзнэ, хэн нэгнийд зочилж юм ярина. Эсвэл бүжгэнд орно. Иймэрхүү байдлаар хоёр жилийг өнгөрөөлөө. Амар жимэр амьдралтай, ганган хээнцэр энэ залуу нэг л өдөр хамгийн ядуу оюутан болчихоод өдөр шөнөгүй ажил хийж амжиргаагаа залгуулж явах юм гэж хэн ч бодож байсангүй. Ажилд ормогцоо л тэрхүү хууль судлал Чайковскийн ажил биш, хууль ч түүнд ямар нэг байдлаар хэрэг болохгүй юм шиг санагдав. Гадаадад гурван сар ажилласан нь бүр нэрмээс болж. Берлин, Гамбург, Лондон, Париж, Брюселд очжээ. Энэ аялал түүний эргэлзээг нэгмөсөн арилгажээ.

21 настайдаа тэр хөгжмийн зохиолч болохоор шийдэхэд ааваас нь бусад дургүйцэж байлаа
Энэ ч бага хэрэг. Өдий насанд суут хөгжмийн зохиолчид хэдийнэ мастерууд болчихсон байсан түүхэн үнэн хамгийн гол зүйл байлаа. Арай оройтсон хэрэг биш биз?
Хөгжмийн дээд сургуульд орсноор тэр ядуурч гүйцэв. Хүүдээ хязгааргүй итгэдэг эцэг нь олон жилийн туршид цуглуулсан хөрөнгөө барж цаашид мөнгө өгч чадахаа байсан болохоор Чайковский ажил хийж байв. Нэг байгууллагад шөнийн ээлжийн манаач болох шахсныг яана. Гэсэн ч түүний амьдралын учир утга хөгжим , хичээл хэвээр. Сургууль дээр түүнийг өөрийнх нь нэгэн адил хөгжмийг мэргэжлээ, амьдралаа болгосон хүмүүс тойрон хүрээлж эхлэв. Хөгжмийн зохиолчийн авъяасыг анзаарч өндрөөр үнэлж байсан Герман Августович Ларошыг нэрлэж болно. Мэргэжлийн багш нар нь Н.И.Заремба, А.Г.Рубинштейн. Дэлхийд нэртэй төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч А.Рубинштейн Оросын хөгжмийн нийгэмлэгийн зохион байгуулагч, Оросын анхны Хөгжмийн дээд сургуулийн захирал. Тэрээр зохиомжийн болон зэмсэг судлалын хичээл заана. Багш шавь хоёр сургууль дээрээ байнга уулзалддаг. Шавь нь өгсөн даалгавар бүрийг ягштал хийчихээд дараагийнхыг нь хүлээж зогсоно. Ийм дотно харилцаатай байсан хэрнээ хожим тэрээр Чайковскийн хөгжмийг сурталчлахыг хүсдэггүй, бүтээлүүдэд нь дургүй байсан нь сонирхол татдаг байна.

Хөгжмийн зохиолчийн анхны бие даасан бүтээл Островскийн зохиолын цомнолд бичсэн удиртгал байв
Түүнийг 1864 онд А. Рубинштейн багшийнхаа удирдлагаар гаргажээ. Сургуулиа төгсөхдөө тэрээр хэд хэдэн бүтээлтэй болсон байсан ч авьяас билэг нь төгссөнөөсөө хойш бичсэн зохиолуудаас нь илэрч.
Чайковский Хөгжмийн дээд сургуулиа амжилттай төгсөв. Санасандаа хүрсэн ажил хэрэгч залууг Москвагийн Хөгжмийн дээд сургуульд багшлахыг урилаа. Энэ нь 1866 он байв. Эндээс түүний бие даасан уран бүтээлч амьдрал эхэлжээ. Москвад түүнийг нөхөрсөг, уран бүтээлч нөхцөл байдал угтав. Сургуулийн захирал нь А. Рубинштейний ах Николай Григорьевич Рубинштейн байлаа. Гайхамшигтай төгөлдөр хуурч, удирдаач, чадварлаг сурган хүмүүжүүлэгч. Николай Григорьевич Чайковскийг тун найрсгаар угтан авч өөрийнхөө гэрт байлган бүх талаар тусалж байлаа. Тэд дотно нөхөрлөв.

Ахаасаа ялгаатай нь тэрээр Чайковскийн хөгжмийг ойлгодог байв. Олон ч жилийн турш Чайковскийн бүтээл бүрийг анхлан тогложээ. Удирдаачийн хувьд I, II, III, симфони, I сюит, "Фатум", "Ромео Джулетта хоёр", "Шуурга", "Франческа да Римини", "Евгений Онегин" дуурийг нь удирдан тоглуулжээ.
Чайковский 26 настайдаа профессор цолтой болов
Тэр боломжийн цалинтай, амьдралдаа сэтгэл хангалуун байсан тэр мөчид Москвад дуурийн алдарт дуучин Дезире Арто ирэв. Бүсгүйтэй танилцан дотносч сүй тавихаар болсон хэдий ч дуучин эмэгтэй Варшавт очсноосоо хойш удалгүй гэрлэсэн гэсэн мэдээ иржээ. Чайковский ч энэ мэдээг маш тайван хүлээж авав. Учир нь тэрээр дурласан гэхээсээ эмэгтэйн авъяас чадварыг нь илүү биширч үлдсэн байв. Олон жилийн дараа тэр Дезире Артотай дахин уулзахдаа гүн хүндэтгэж байгаагаа илэрхийлж түүнд нэгэн романс бичиж бэлэглэжээ. Н. Рубинштейн, М. Балакирев нарын ачаар Чайковскийн бүтээлүүд тоглогдож эхэлснээр түүний нэрийг Москва, Петербургт мэдэхгүй хүнгүй болжээ.
Түүний бүтээлүүдийн дотроос үе үеийн бүх насныхны, ямар ч мэргэжлийн хүмүүсийн сонсоод ханадаггүй, чихэнд нь хамгийн ойр байдаг зохиол бол төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан I концерт
Энэ хөгжмийг судлаачид "ялалтын", "хаврын" гэж тодотгодог. Энэ бүтээл үзэгчдийг хүч чадал, баяр баясгал, бүхий бодлогошронгуй уянгаар эзэмдэж орхидог. Энэ хөгжмийг сонсох бүр хорвоо илүү гэрэл гэгээтэй, амьдрал улам сайхан санагдах мэт. Асар их энерги, баяр бахдал агуулагдаж байдаг энэхүү концерт бол хэлбэрийн хувьд төгс, хөгжмийн гоо сайхан гэж юу болохыг харуулсан бүтээл. Чайковский энэ зохиолоороо төгөлдөр хуур хөгжмийг дуулуулахыг эрмэлзснээрээ гайхамшигтай. Дан хөгжмийн концерт энэ болтол найрал хөгжим, гоцлооч хоёрын өрсөлдөөн мэт бичигдсэн байдаг байв. Гэтэл Чайковский өөрөөр болжээ. Тэр төгөлдөр хуур, найрал хөгжим хоёрыг нөхөрлүүлжээ. Нэг нь нөгөөгөө нөхөж хамтдаа ажилладаг. Яахаараа заавал маргалдаж дайсагналцаж байх ёстой гэж. Төгөлдөр хуур, найрал хөгжим шиг дуугарна. Бас найрал хөгжим гоцлооч, харин төгөлдөр хуур найрал хөгжмийн үүрэг гүйцэтгэв. П.И. Чайковскийн үед, түүнээс хойш ч дэлхийн бүх шилдэг төгөлдөр хуурч ид энэ концертыг тоглосон. Төгөлдөр хуурч бүр тоглохдоо энэ бүтээлээс ямар нэг шинэ юм нээж илрүүлдэг нь сонирхолтой. Святослав Рихтерт энэ зохиол хурц, дайчин санагдана. Эмиль Гилельс болохоор эрч хүч, эрх чөлөөг илүү мэдэрч байжээ. Харин Б. Серебряковын сэтгэл маш их хөдөлж, концерт түүнд нэгэн сайхан дуу мэт санагдаж байсан байна.
Өнөөдөр орон бүрийн ур чадвараа сорих гэсэн олон олон төгөлдөр хуурч энэ алдарт бүтээлийг жил бүр тоглосоор, ирээдүйд ч тийм байх болно. Харин хэн, хэзээ, ямар шинэ нээлт хийж тайлбар өгөхийг хэлж таахын аргагүй гэж хөгжим судлаачид хэлдэг.
П.И.Чайковский хөгжмийн төрөл зүйл бүрээр бичиж Оросын хөгжмийн урлагийг дэлхийд тэргүүлэх зиндаанд дэвшүүлсэн олон сайн бүтээл туурвисан уран бүтээлч
Тэрээр "Хунт нуур" бүжгийн жүжгийн хөгжмөөрөө балетын хөгжимд эргэлт хийж, Оросын сонгодог балетын түүх эхэлсэн гэж үздэг. Энэ нь алдарт Глинк "Иван Сусанин" дууриараа Оросын сонгодог дуурийн эхлэлийг тавьсантай утга нэг.
Маш хэцүү хөдөлгөөн, нарийн нягт техник, сэтгэлийн их хөдөлгөөнийг илэрхийлдэг энэ балет Чайковскийн өөрийнх нь мөрөөдөж байсанчлан балетад амьдралаа зориулсан олон олон бүжигчин бүсгүйчүүдийн мөрөөдлийн жүжиг, мөрөөдлийн дүр нь болж үлдсэн нь сонин.
Дэлхийн сонгодог бүжигт маш том өөрчлөлт хийсэн Оросын хөгжмийн их хүн П.И Чайковскийн цагаахан хун охид өдгөө 133 дахь жилдээ бүжиглэж байна
Хүн төрөлхтний сонгодог бүжгийн санд өч төчнөөн бүжгэн жүжиг байдаг ч ертөнц дээрх бүх балетчид “Цагаан хун” болохыг мөрөөддөг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Энэ цагаан хун чухам юугаараа бүжигчин охидын зүрх сэтгэлийг соронздон татаж байдаг юм бол оо. Үүний учрыг олон хүн Чайковскийн хөгжмийн өнгө будаг, сэтгэлийн хурц хөдөлгөөн, өгүүлшгүй тансаг аялгуутай холбон тайлбарласаар байна. Тэгвэл түүхээс нь харж байхад Чайковский “Хунт нуур”-ынхаа хунгуудыг урлагт төгс төгөлдөр эмэгтэй хүний бэлэг тэмдгийг бий болгох зорилгоор бүтээн туурвисан байх юм. Анх тайзнаа тавигдахдаа энэ бүжгэн жүжиг тун ч амжилт муутай, урагшгүй эхэлсэн гэдэг. Учир нь Чайковскийн хөгжим удирдаачид, бүжигчид болон үзэгчдэд ч маш хүнд, ихээхэн төвөгтэй байснаас тэр гэнэ. “Хунт нуур”-ыг анх хаант Орос улсад ажиллаж байсан Германы балетмейстр Юлий Райсингер гэдэг хүн дэглэн тавьсан ч тэр нь маш уйтгартай, сонирхолгүй болсон гэж судлаачид тэмдэглэн үлдээжээ. Ийнхүү Германы бүжиг дэглээчтэй хамтран Оросын эзэн хааны театрын уран бүтээлчид хоёр жил гаруй чармайн зүтгэсэн ч амжилт олоогүй гэдэг. Харин одоогийн бидний мэдэх “Хунт нуур”-ыг алдарт бүжиг дэглээчид болох Петипа, Иванов нар анхны эхийг нь өөрчлөн эмэгтэй хүний бүрэн дүүрэн илэрхийлэл болгон сэргээж тавьснаар дэлхийн балетын урлагийн мастер бүтээл болж чаджээ. Маш хэцүү хөдөлгөөн, нарийн нягт техник, сэтгэлийн их хөдөлгөөнийг илэрхийлдэг энэ балет Чайковскийн өөрийнх нь мөрөөдөж байсанчлан балетад амьдралаа зориулсан олон олон бүжигчин бүсгүйчүүдийн мөрөөдлийн жүжиг, мөрөөдлийн дүр нь болж үлдсэн нь сонин.
П.И. Чайковский 1877 онд гадаадад гарснаас хойших 7 жилийг газар газар хэсч амьдран бас биеэ эмчлүүлж байв. Итали, Швейцари, Парист гол төлөв амьдарчээ. Щвейцарийн Кларан гэж сувилалд тэрээр хийл, найрал хөгжимд зориулсан концертоо бичжээ. Энэ нь түүний цэвэр тунгалаг, өглөөн нарны туяа мэт сэтгэлд дулаан бүтээлүүдийн нэг. Хийл бол хамгийн туяхан, уриалгахан, дуу сайтай, хамгийн хүнлэг зэмсэг. Түүнийг хөгжмийн зэмсгийн хатан хаан гэдэг билээ. Гоцлооч хийлийн мөнгөн чавхдас, найрал хөгжмийн нүргээнийг үл ажран хэзээд часхийж байх. Хатан хөгжмийн энэ чанар Чайковскийн концертод гайхамшигтай тод томруунаар илэрдэг.
1881 оны 3 сард Ницце дэх сувилалд байхад нь Н. Рубинштейн нас барсан тухай мэдээ иржээ
Түүний Оросын хөгжмийн төлөө ямар их зүйл хийснийг өөд болоход нь ойлгохдоо талийгаачид зориулж хийлийн гурвал бичсэнээ "Аугаа уран бүтээлчид" хэмээн нэрлэв. Гадаадад он удаан жил амьдрах тусам Чайковский эх орон руугаа тэмүүлж байлаа. Орос нутаг, ой, байгаль, байнга очих дуртай
Хөгжмийн зохиолч Чайковский найрал хөгжмийн удирдаач байсан. Энэ тал дээр өөрийгөө үргэлж голдог байсан ч бүтээлүүдээ өөрөө удирдаж тоглуулах нь түүний Оросын хөгжмийн өмнө хүлээсэн үүрэг гэж үздэг байв. Тиймээс тэрээр удирдаачийн хувиар 1887 оны 12 сараас аялан тоглолтоор явжээ. Петербургээс Берлинийг чиглэн гарч Лейпциг, Чех, Парис, Лондонд тоглолт хийж гадаадын үзэгчдэд бүтээлүүдээ таниулж явлаа.
1891 оны 4 сард Чайковский Америкийг зорилоо. Тэрээр Нью-Йоркийн Карнеги холлын нээлтэд зориулсан хөгжмийн том хэмжээний фестивальд Орос улсаас ганцаараа уригджээ. Саятан Эндрю Карнеги хувийн хөрөнгөөрөө босгосон энэ том танхимийн нээлтийн ёслолд бүтээлүүд нь тоглогдсон мөчөөс тэр хэвлэл мэлээллийнхний бай болж орхив. Хэдэн өдрийн турш үргэлжилсэн энэ их бужигнаанаас бүр залхахад хүрчээ. Гэр рүүгээ яарч эхлэв. Гэхдээ Америк орон түүнд таалагдсан. Ажил хэрэгч ухаалаг төрхтэй хүмүүс, оркестрийн хөгжимчид, үзэгчид бас Карнеги өөрөө сэтгэлд ньтун нийцжээ. Петр Ильич эрх чөлөөний хөшөөний дүрс бүхий жижигхэн баримал дурсгал болгон худалдаж аваад л усан онгоцонд суув.

Аяны дөрөө мулталмагцаа Майдановодоо тухалж "Шелкунчик" балет, "Иолонта" дууриа бичихээр барьж авчээ
Амьдралынхаа сүүлийн дөрвөн жилд тэрээр Гилбэрийн хатан, Иолантаа дуурь, "Нойрсож буй гоо бүсгүй", "Щелкунчик" балет болон 6-р симфонио бичсэн. Энэ бүтээлүүд нь түүнийг ямар агуу их уран бүтээлч, хувь хүн мастер болохыг харуулдаг. Ялангуяа 6-р симфони түүний суу билгийн оргил нь. П.И. Чайковскийн алдар нэрийг бататгасан нэгэн үйл явдал боллоо. Английн Кембриджийн их сургууль докторын хүндэт цолоо эрдмийн ажил хамгаалуулалгүйгээр түүнд гардуулав. Түүнтэй хамт Элвард Григ, Камилл Сен Санс нар бас энэ шагналыг хүртсэн байна.
1893 оны аравдугаар сард нэрт хөгжмийн зохиолч гэнэт өвдөж харамсалтай нас барсан ба түүний үхлийн шалтгааныг нэг аяга түүхий ус уусанаас болж холер өвчний халдвар авсан хэмээн үздэг билээ.
No comments:
Post a Comment