2010-12-23

Кэлвин Клайны үүсэл

1968 онд Клайн ба түүний багын найз Берри Щварц нар 10,000 ам доллартой Нью-Йорк хотыг зорин тэндээ зочид буудалд гадуур хувцасны дэлгүүр ажиллууж улмаар "Calvin Klein"-ийг байгуулсан түүхтэй
 
1969 онд ноён Клайны зураг дэлхийн хамгийн нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг "Vogue" сэтгүүлийн нүүрэн дээр тавигдаж, 1971 он гэхэд түүний эмэгтэй хувцасны цуглуулгад спорт хувцас, классик хүрэм, дотуур хувцас зэрэг нэмэгджээ. 1973 онд Клайн 74 хэсэг бүхий эмэгтэйчүүдийн цуглуулгаараа анх удаа Коти шагналыг хүртсэн бөгөөд энэхүү шагналыг 3 жил дараалан хүртсэн байна. 1977 он гэхэд түүний бизнесийн эргэлтийн хөрөнгө нь 30 сая ам.долларт хүрч, ороолт, гутал, бүс, сөд ба нарны шил гэх мэтийг хийх лиценз олж авчээ.
Тухайн үед Клайн, Шварц хоёр тус тусдаа 4сая ам.доллар олж байв. Гоо сайхны бүтээгдэхүүн, жинс, эрэгтэй хувцас үйлдвэрлэх лиценз авснаар Келвин Клайны жилийн гаргах хөрөнгө нь 100сая ам.долларт хүрчээ. 
 
1978 онд Келвин Клайн нь өөрсдийн жинсэн өмднөөс 200,000 ширхэгийг эхний долоо хоногтоо зарж чаджээ. 1981 онд Фортун сэтгүүл ноён Клайны жилийн орлогыг 8,5 сая ам.доллар хэмээн барагцаалжээ. 1970 оны дунд үед Клайн өмдний арын халаасан дээр өөрийн нэрийг урласан джинсний шинэ загвар гаргажээ.
Джинсний тэрхүү шинэ загвараа маш хүчтэй сурталчилсан бөгөөд рекламанд нь арван таван настай Брүүки Шилдс хүү тоглосноор алдарын оргилд хүрчээ. 1980-аад онд тэдний ашиг орлого байнгын өсч байсан бөгөөд 1974 онд 24,000 ам долларын ашиг өгдөг байсан лицензийн програм нь арван жилийн дараа 7,3 сая ам.долларын ашиг өгдөг болтлоо өсжээ. Тэр жилдээ нийт орлого нь 600 сая ам.долларт хүрсэн.
АНУ болон өөр зургаан улсад нийт 12,000 дэлгүүрээр бараагаа борлуулж байсан ба түүний жилийн ашиг орлого нь 12 сая ам.доллараас хол давжээ. Мөн “Van Heusen”, “IZOD”, “Arrow” “DKNY”, “Timberland”, “Kenneth Cole”, “Michael Kors” зэрэг дэлхийд алдартай брэндүүдийг эзэмшдэг, дэлхийн томоохон хувцасны тэр дундаа цамцны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Phillips Van Heusen” корпорацид 2002 оны 12 сард “Calvin Klein Inc.”-ийг худалджээ.

No comments:

Post a Comment