Хүүхэд гэдэг сэвтээж боломгүй нандин дэлхий. Бид бүхний эхлэл, бидний нэг хэсэг, бидний баяр баясгалан, бидний аз жаргалын үр. Хүүхдийн ертөнцөөр наадаж болохгүй харин ухаажуулж, сайн сайхан бүхнийг мэдрүүлж зөв хувь хүн болгон төлөвшүүлвэл хорвоо ертөнц тэр чигээрээ танд, таны сэтгэл зүрхний төлөө талархах болно.
Гэр бүлийн амьдралын тухай юу ч боддоггүй байлаа, мэдэхгүй ээ зүгээр л зоргоороо амьдрах юм шиг санаж. Хэзээ ч юм нэг өдөр хариуцлага ирнэ гэхээс илүүтэй хэн нэгний итгэлийг алдахгүй юмсан, хуурамч зүйлээр дүүрэн орчлонд хүмүн бүхэн л амьдрах гэж зүтгэж байхад, хэн нэгэнд итгэж сэтгэлээ уудлан, жаргалтай байгаасай л гэж хүсч. Би итгэлийн гүүр, сэтгэлийн жаргал, аз жаргалын оршил байх л эрхэм зорилго мэт.
Тэгвэл одоо жаахан ойлголттой болжээ. Бид яах гэж ирсэн гэж? Хүсснээрээ амьдрахын тулд хөрөнгө чинээг цуглуулж хэзээ ч юм нэг л өдөр гэдсээ илэн жаргалдаа ташуурах гэж үү? байж болно оо. Тэр хооронд гэр бүлийн амьдрал хаахна орших юм бол?
Мөнгө байхад л бүх зүйл болно гэж үү? Миний мөрөөдсөн оюунлаг ертөнц, миний хүссэн хүүхдийн амьдралын ухаан бүгд л бэлэн байдаг гэж үү?
Тэгвэл энэ цаг хугацааг ч бас худалдаж аваад зогсоочихий лдоо. Яагаад болохгүй гэж, бүгдийг авч болдог гээ биз дээ.
Бүгд л адил тэгш эрхийн тухай ярьцгаадаг, тийм ээ би ч бас эрх тэгш баймаар л байна шдээ. Гэхдээ үүнээс илүүтэйгээр хариуцлагаа эхлээд мэдэх хэрэгтэй байх лдаа. Мэдсэн ч амьдрал дээр хэрэгжүүлдэг болов уу, яадаг бол
Эрэгтэй хүн гэдэг айл гэрийн ноён нуруу, бат бэх байдал үүнээс хамааралтай байх. Чулуу шиг хатуу юм шиг мөртлөө сүү шиг цайлган, хүүхэд шиг гэнэхэн ертөнц. Уйлж байсан ч нулимсаа залгиж байдаг, уярахдаа сэтгэл хөдлөлөө дарж байдаг нууцлаг.
Эмэгтэй хүн гэдэг гэр бүлийн тав тух, амар амгалангийн эхлэл мэт. Гандсан цэцгийг ч тордож өнгө оруулах гайхамшигт ертөнц. Зөөлхөн, элбэрэл хайрыг түгээж байдаг ч энэхэндээ л гэхэд амьдралд хатуужиж байдаг уяхан.
Хэтэрхий дуртай гээд хүсснээрээ амьдарна л биз. Тэг ээ тэг. Ганцхан л зүйл хэлэхэд хэмжээ хязгаараа л мэдчих, түүнээс цааш яахаа өөрөө шийд.
Би одоо гэр бүлийг нэгд тавьчихсан. Яагаад гэвэл миний аз жаргалын эхлэл түүнээс цааш үргэлжлэнэ. Үүнээс өмнө оршин тогтнож байсан, өөр юу ч байгаагүй. Хариуцлагаа би зорилготойгоо нэгтгэж чангаас чанга МИНИЙ АМЬДРАЛ ЭХЛЭЛЭЭ гэж хэлмээр байна.
Амжилт, алдар нэр хүндийг зүгээр л орхино, гэр бүл маань хамгийн чухал. Сайхан гэр бүл, сайхан амьдрал, сайхан ирээдүй надад миний ганцаараа хийж байсан зүйлсээс ч илүү үнэтэй бүхнийг бэлэглэнэ. Миний ирээдүйн бэлэг л хамгийн эрхэм, түүнийг л би юугаар ч солихгүй.
Харин эрэгтэй хүний хувьд амжилт, алдар нэр хүнд урамшуулан илүү их омогшуулдаг юм шиг байгая. Тэд түүгээрээ бахархаж, аз жаргалынхаа хэсэг хормыг ч олж авдаг.
Тэгвэл энэ хоёр ертөнцийн үзэл бодол ижил байхаасаа илүүтэй нэг нэгнийхээ дутууг нөхөж чадснаараа ойлголцолд хүрч, хариуцлагаа ухамсарласнаар илүү бат бөх гэр бүлийг хайранд умбуулж чаддаг байх.
Амьдралын хамгийн үнэтэй зүйл бол таны бүтээсэн гэр бүл.
Би эдээр биш сэтгэлээр баян хүн гэж ам бардам хэлж чадна. Сэтгэлийн баялгаа үгээр илэрхийлж чадахгүй нь ээ, би үргэлж бүх зүйлийг санаж байдаггүй, бүх зүйлийг дөнгөж шинээр эхэлж буй мэтээр харах дуртай болохоор ой санамжиндаа өнгөрсөн болгоныг тэр бүр үлдээхийг хүсдэггүй, гайхалтай зүйлс аяндаа л санаанд бууж ирдэг. Хүсэхээс чинь өмнө өөрөө л ундардаг.
Би эдээр биш сэтгэлээр баян хүн гэж ам бардам хэлж чадна. Сэтгэлийн баялгаа үгээр илэрхийлж чадахгүй нь ээ, би үргэлж бүх зүйлийг санаж байдаггүй, бүх зүйлийг дөнгөж шинээр эхэлж буй мэтээр харах дуртай болохоор ой санамжиндаа өнгөрсөн болгоныг тэр бүр үлдээхийг хүсдэггүй, гайхалтай зүйлс аяндаа л санаанд бууж ирдэг. Хүсэхээс чинь өмнө өөрөө л ундардаг.
Нэг их мэдэмхийрсэндээ бичсэнгүй, миний үзэл бодол ийм хэмжээнд байдаг болохоор өнөөдрийн би энд оршиж байна, магадгүй маргааш, нөгөөдөр нэг алхмаар амьдралд ойртох байх. Энэхүү үзэл бодол маань хэзээ ч юм нэг л өдөр өөрчлөгдвөл битгий гайхаарай. Илүү ихийг олж чадсан байх, гэхдээ зөв үзэл тийм ч амархан сэтгэлээс арчигддаггүй. Та надад амьдралыг ойлгоход туслаарай.
No comments:
Post a Comment