Түүнийг гэртээ ядарч, сульдаад ирэхэд 4н настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь:
- "Ааваа та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?" гэж асуужээ. Тэрээр:
- "Энэ чамд хамаагүй" гэж уцаарлан хэллээ. Хүү нь:
- "Гэхдээ, ааваа би үнэхээр мэдмээр байна" гэж шалав.
- "За яахав 20$ олдoг" хэмээн хариуллаа. Гэтэл хүү нь:
- "Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом, янз бүрийн зүйлд зориулах илүү гарсан мөнгө алга өрөөндөө ороод хаалгаа хаа" гэжээ. Хүү нь чимээгүйхэн өрөөндөө ороод хаалгаа хаав. Аав ч ууртайгаар:
- "Энэ хүүхэд яаж ийм зүйлийг зоригтой асууж байна аа?" гэж боджээ. Нэг цагын дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байснаа асуугаагүйгээ саналаа. Магадгүй үнэхээр чухал байсан ч юм билүү! Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ:
- "унтаж байна уу?" гэж асуулаа. Хүү нь:
- ҮГҮЙ хэмээн хариулахад:
- "Май энэ 10$ ийг ав. Түрүүн муухай аашилсныг минь уучлаарай. Өнөөдөр их хүнд өдөр байлаа." гэжээ. Хүү нь баяртайгаар үсрэн босоод:
- "Баярлалаа аав аа" гээд орон доороосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцгаа гарган аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч тоолов. Аав нь мөн л уурлаж:
- "Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө байгаа юм бэ?" гэхэд хүү нь:
- "Аав аа би таньтай 1 цаг хамт баймаар байна. Энэ 20$-оор таны нэг цагыг авч болох уу? гэжээ.
Үүнийг уншаад эгээ л уйлчихсангүй, хүүхдэд эцэг эхийн хайр, хамт байх шиг сайхан зүйл гэж юу байхав дээ, үр хүүхдэдээ илүү их хайр халамжийг түгээж байгаарай.
No comments:
Post a Comment