2010-12-23

Эсрэг хүйстнүүд дурлахаараа

Эсрэг хүйснийхээ хүнд яаж урам өгч, дэмжих вэ ?
Эрэгтэй хүн өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй гэдгийг мэдрэхдээ урамшдаг бол бүсгүйчүүд өөрсдийг нь хүн хайрлаж халамжилж байгааг мэдрэхээрээ урамшдаг.
Эр хүн хайртдаа хэрэгтэй гэдгээ мэдрэхгүй бол аажмаар идэвхигүй болж өдөр өнгөрөх тусам өгөх нь багасдаг. Харин бүсгүйнхээ хэрэгцээг хангана, бүсгүй түүнийг үнэлнэ гэж итгэсэн үедээ өөртөө илүү итгэлтэй болж, түүнд бүхнээ зориулах сонирхолтой болдог.
Бүсгүйчүүд өөрсдийг нь хүн хайрлаж халамжилж, энхрийлж байна гэдгийг мэдрэхээрээ урамшдаг. Өөрийг нь хайрлан энхрийлэхгүй байна гэсэн сэтгэл төрсөн үед бүсгүй хүн үүрэг хариуцлага хүлээхээ багасгадаг. Харин хайрлан халамжлуулж байна гэдгээ мэдсэн үедээ сэтгэл хангалуун байж бусдыг халамжлахыг хүсдэг. 
 
Эр хүн дурлахаараа
Эр хүн бүсгүй хүнд дурлахад нэг л өдөр гэмгүй явж байгаад өөртөө таалагдсан эмэгтэй хүнийг харахаараа яг л цахилгаанд цохиулсан мэт болж амьдрал нь тэр чигээрээ өөрчлөгдөнө. Тэр эмэгтэйг хараад түүний бие шатаж байгаа мэт, амьдралдаа анх удаагаа өөрөөсөө өөр хүнийг хайхрах нь тэр. Зөвхөн харахын төдийд л тэдний амьдрал шинэ утга агуулгаар баяжиж, сэтгэлийн гуниг, хямрал хийсэн алга болдог.
Дурласан эр хүн бусдын төлөө юугаа ч зориулахад бэлэн болдог. Зүрх сэтгэл нь нээлттэй байх үед томоохон өөрчлөлтүүдийг хийж чадна гэдэгт өөртөө итгэлтэй болдог. Энэ боломжийг ашиглан тэд өөрсдийгөө дээд зэргээр илэрхийлэхийг оролддог. Харин тэр ингээд амжилтанд хүрэхгүйгээ ухаарсан үедээ эргээд амиа бодсон байдалтай болдог. 

Бүсгүй хүн дурлахаараа
Бүсгүй хүн өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ мэдэрснээсээ хойш хэзээ нэг үед түүнийг халамжлах энхрийлэх хүчтэй эр хүнийг ирж хайж байдаг.
Бүсгүй хүн өөрийн ирж хайж байсан хүнээсээ тусламж дэмжлэг авна гэдэг түүний хувьд ямар чухал болохыг эрчүүд ойлгодоггүй. Бүсгүйчүүд хэрэгцээ хангагдлаа гэж үзсэн үедээ аз жаргалтай байдаг. Бүсгүй хүнд уурласан, сэтгэл хөдөлсөн, ядарсан, төөрөлдсөн, итгэлгүй болсон үед найз нөхрийн холбоо хамгийн чухал байдаг. Тэр өөрийгөө ганцаараа биш гэдгийг мэдрэх маш дуртай. Тэр түүнийг хэн нэгэн хайрлаж эрхлүүлж байгааг мэдрэхдээ аз жаргалтай болдог. 

Сэтгэлээ илэрхийлэх ба мэдээлэл өгөхийн ялгаа
Эрэгтэйчүүд эмэгтэй хүмүүстэй хамтдаа амьдарч эхэлснээр өнөөгийн бидэнд тулгарч байгаа олон асуудлууд үүсч эхэлсэн. Тухайн үедээ бие биенийгээ өөр гэдгээ мэддэг учраас хүлээцтэй хандаж асуудлуудаа шийдэж чаддаг байсан бөгөөд тэдний амжилтын гол нууц нь хоорондын харилцаа байдаг.
Эрэгтэй эмэгтэйчүүд ижил үгээр өөр өөр утга илэрхийлдэг учраас өнөөгийн бидэнд энийг мэдэхэд илүүдэхгүй. 
Жишээ нь бүсгүй хүн “Намайг ярьж байхад чи ерөөсөө сонсдоггүй юм шиг санагдах юм” гэж хэлэхдээ “ерөөсөө” гэдэг үгийг хүч оруулах гэж л тухайн үедээ ашигладаг бол эрчүүд үүнийг “ерөөсөө буюу хэзээ ч” гэсэн утгаар ойлодог.

No comments:

Post a Comment