2010-12-17

Миний амьдралын баримтлал №03

- Нууцгүй хүн гэдэг түгжээгүй хаалга адил

- Би юу ч мэдэхгүй мөртлөө мэддэг
- Өмнөх асуудлаас зайлсхийж, шинэ зүйл эхлэснээр зөв шийдвэрт хүрэхгүй

- Бүх зүйл үргэлж сайхан байснаараа аз жаргалтай байхгүй. Хар бараан хааяа зочилсноор харин ч илүү ихээр мэдэрнэ

- Өө хайгаад л байвал гарч ирсээр л байх болно

- Сэтгэлээрээ ханддаг гэж яривч үнэнгээсээ ойлгож чадаж байна уу гэдэг нь чухал

- Ярианы эхлэлийг сонсоод, төгсгөлийг ойшоодог хүн хэзээ ч зөв мэдээлэл хүргэж чадахгүй. Эцсийн дүгнэлт нь тэр хүний ертөнцийг үзэх үзлийн мөн чанар дээр тулгуурлан бий болдог

- Мэддэгтэй ярьдаггүй, мэдлэгээ дээшлүүлэхийн тулд өгүүлдэг

- Сургаал айлдах бус сурсан зүйлийнхээ алдаа онооны дэнсийг хуваалцдаг

- Эмэгтэй хүн шиг аашлах эр хүнд юу ч гэж хэлэх вэ дээ

- Үүрэг үүргээ ухамсарлан амьдрах нь үнэнтэй нийцдэг

- Өгснөөрөө авахыг хүсэх бол юу ч битгий өг, тэр зүйлээрээ л өөрийгөө зугаацуул

- Итгэж чадахгүй бол битгий ярь

- Их ярьснаар олны танил болдоггүй, ийм хэмжээний ухаалаг байх нь л чухал

No comments:

Post a Comment