Дэйл Карнеги 1888 оны 11 сарын 24 өдөр Миссури мужын нутаг дэвсгэрт байрладаг Меривилль гэдэг фермд ажилладаг ядуухан айлд мэндэлжээ. Амьдрал нь хангалуун байгаагүй ч Дэйл Карнеги тийм ч муугүй боловсрол эзэмшжээ.
Сурагч байхад нь багш нар Дэйл Карнегийн ямар ч хүний арга эвийг олоод харьцаж чаддаг гэж магтаж байв. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Небраск хотод янз бүрийн илгээмж түгээдэг “зарлага” хийж байв. Дараа нь Нью-Йорк хотод хүрэлцэн ирж нэгэн театрт жүжигчинээр ажиллаж эхлэв. Энэ үеэс эхлэн тэрээр илтгэх урлагаар хичээллэх болжээ. Илтгэх урлагийг эзэмшээд зогсохгүй, илтгэх урлагын ухаанд хувь нэмэрээ оруулжээ. Өөрөөр хэлбэл тэрээр олон нийтийн өмнө илтгэх тавих чадвар эзэмших арга барилыг шинээр боловсруулсан байна. Ингээд өөрийн боловсруулсан ярих урлагын зөвлөмжөө нэгтгэн 1926 онд “Илтгэх урлаг ба ажил хэргийн хамтран зүтгэгчидээ нөлөө үзүүлэх арга” гэдэг нэртэй ном бичсэн байна. Уг номоо бичихдээ Дэйл Карнеги Америкийн нэрт сэтгүүлч Лоуэлл Томасаас найруулга зүйн зөвлөгөө авч байжээ. Эхний номоо хэвлүүлсний дараа тэд хамтдаа “”Алдартай хүмүүсийн нууцлаг амьдрал” гэдэг нэртэй ном бичсэн юм. 1936 онд “Найзуудаа хэрхэн байлдан дагуулж, хүмүүст нөлөө үзүүлэх вэ?” гэдэг нэртэй ном бичсэн нь Дэйл Карнегид жинхэнэ алдар цууг авчиржээ. 1948 онд хэвлүүлсэн “Хэрхэн амар амгалан амьдралыг эхлэх вэ?” гэдэг ном нь стрессийн даван туулах, эрүүл оюун санааг хадгалан үлдэх аргад суралцахад зориулагджээ. Дэйл Карнеги насан өндөр болсон хойноо “Хүний харилцаа, үр дүнтэй илтгэх урлагийн хүрээлэн” байгуулсан юм. Түүний үндэслэсэн энэ байгуулага нь АНУ төдийгүй Европын олон хотод салбараа нээжээ. Дэйл Карнеги 1955 оны 11 сарын 01 өдөр тэнгэрт хальжээ.
No comments:
Post a Comment