Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцгэнд хайртай болсноо ойлгожээ. Цэцгэнд өгсөн хайр нь ч гэсэн анхных байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг "Ус надад хайртай болов уу?" гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдаггүй байв. Гэтэл цэцэг иймэрхүү байдалд огтхон ч дасаагүй байлаа. Цэцэг усанд
- Би чамд хайртай гэхэд ус
- Би ч чамд хайртай гэв.
Цаг хугацаа өнгөрсөөр л... Цэцэг ахиад л
- Би чамд хайртай гэв. Ус
- Би ч бас гэлээ.
Цэцэг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Гэвч цэцэгний сайхан үнэр алга болсоор өөрт байсан эцсийн сайхан үнэрээ усанд зориулж хайртай гэдгээ дахин хэлэв. Ус
- Би чамд хайртай гэдгээ хэлсэн л биз дээ гэв.
Цэцэг улам л гундсаар хэвтэрт оржээ. Хөөрхий цэцэг хүндээс өвдсөн байлаа. Өнгө нь гундаж, үзүүр нь шарлаж эхлэв. Ус хайртынхаа толгойг нь түшин хажууд нь суудаг байлаа. Цэцэг үхэж байлаа. Гэвч тэр эцсийн удаа хамаг хүчээ шавхан толгойгоо өндийлгөн усанд
- Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай гэв. Энэ байдалд сэтгэл нь шаналсан ус эцсийн арга болох эмч дуудав. Эмч цэцгийг үзээд
- Биеийн байдал найдваргүй. Түүний төлөө одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн гэв.Ус эмчээс хайртыгаа ямар өвчнөөр өвдсөнг нь асуув. Эмч ус уруу их л нухацтай харснаа
- Түүнд ямар ч өвчин байхгүй. Түүнийг огтхон ч услаагүй байна гэв. Ус "Зөвхөн би чамд хайртай гэдэг үгээр хайраа илэрхийлж болохгүйг" ойлгожээ.
No comments:
Post a Comment