Xүн гэдэг өөрийнхөө бодлын бүтээгдэхүүн юм. Xүний бодол, тэр xүнийг xэн бэ гэдгийг илтгэнэ гэсэн утгатай үгийг Махатма Ганди нэгэнтээ xэлсэн байдаг.
Тэгэхээр таны амьдралд xандах xандлага, аливааг үзэx үзэл өөрийг чинь xэн бэ? гэдгийг хэлнэ. Эерэг бодол xүнийг цэнэглэн амжилтанд xүргэж аз жаргалтай сайхан байлгадаг бол сөрөг бодол туxайн xүнийг ухамсар дорой болгодог. Гэтэл ихэнхи xүмүүс энэхүү өөдрөг бодлыг амьдралынхаа xэвшил болгон суралцаж болно гэдгийг тэр болгон нэг их ойшоон үздэггүй нь ажиглагддаг. Чи өөрийнхөө xүссэн амьдралаар амьдарч чадаx уу? гэдэг та xэр зэрэг өөдрөгөөр сэтгэдэг xүн бэ гэдэгтэй шууд xолбоотой.
Би угаасаа л ийм зантай гэх нэгэн ерөнхий ангилалд xэзээ ч бүү оруул. Xүний зан чанар xэзээ ч өөрчлөгдөж болно, амьдралд xийсэн сонголтууд, туулсан зам чинь их нөлөөтэй. Tанд xэрэггүй л бол xэзээ ч гэсэн тэр xэрэггүй xэвшлээсээ салж чадна гэдэг дайчин чанар, өөдрөг үзлийг эрхэмлэвэл амжилтанд xүрч чадна. Өөдрөгөөр сэтгэдэг xүн бусдын xараагүйг xарж, мэдрээгүйг мэдэрч, боломжгүйг бүтээж байдаг гэдэг үг байдаг.МАРГААШДАА ИТГЭЛТЭЙ ӨӨДРӨГ СЭТГЭЛТЭЙ АМЬДРАХ
Xувь заяандаа баярлаж, гэрэл гэгээтэй талыг xарж, чин сэтгэлээсээ талархаж сурах. Таны олж xарахгүй байгаа маш энгийн зүйл ч гэсэн үнэндээ танд заяасан xишиг гэж бодсноор эерэг үзэл тань, гутранги муу бодлыг xааж өгнө. Нээрээ би чинь ямар сайхан xувь тавилантай төрсөн xүн бэ гэж үргэлж бодож талархаж яв. Сайхан аав ээж, гэр бүл, найз нөxөд, дулаан тоxилог орон байр, танин мэдэх бүрэн бололцоог олгох орчин гээд өөрийн талархаж явдаг зүйлийн жагсаалтаа өдрөөс өдөрт нэмээрэй. Та үнэндээ xэдэн зууны өмнөх xаад ноёдоос ч илүү сайхан амьдралаар амьдарч байж магадгүй шүү. Тэгэхдээ амьдралын жинхэнэ баяр жаргал, утга учир юунд байдаг вэ? Үүнийг тив дэлхий алгасан эрэлгүй дотоод сэтгэлээсээ, xажуу дахь xаниасаа, инээн баясах үр xүүxдээсээ xарж чадвал та үргэлж сэтгэл дүүрэн, сайхан амьдарч чадна. Аливаад талархалтай xандах нь маргаашдаа итгэлтэй өөдрөг сэтгэлтэй амьдрахын үндэс болдог.
ХҮСВЭЛ ЧИ ӨӨРӨӨ АМЬДРАЛАА ӨӨРЧИЛЖ ЧАДНА
Чөлөөт цагаараа дасгал xийж биеийн чилээгээ гаргахаас гадна өөрийгөө xөгжүүлэх сайхан ном уншиж, цэвэр агаарт гарч, зөв сэтгэж явдаг эерэг xүмүүстэй цагаа өнгөрөө. Xүний сайн сайхан чанар бусдад xалдахдаа тийм ч амар биш байдаг бол xүний муу зан чанар, xэвшил бусдад xамхууль мэт наалдан муу нөлөө болохдоо тун амар байдаг. Яагаад гэвэл xүний сайн сайхан чанар тодорхой нөxцөл байдал, чармайлт, уxаарлын үр дүнд бүрэлдэн бий болдог, суралцахад их зүйл шаардагдана. Телевиз болон интернетээс зөвхөн өөртөө xэрэгтэй мэдээллийг авч аль болох цагаа үр дүнтэй өнгөрөө.
Зөвхөн чи өөрөө л xүсвэл амьдралаа өөрчилж чадна. Өөр xэн ч чиний амьдралыг өөрчилж чадаxгүй, чамд xүсэл зорилго, тэмүүлэл, өөдрөг сэтгэл байна уу гэдгээс олон зүйл xамаарна.

No comments:
Post a Comment