2010-12-15

Хүснэ би - Хэн нэгний шүлэг

Цэцэгс атаархам гоёмсог
Уулс атаархам ихэмсэг
Тэнгэр атаархам уудам
Үүлс атаархам тунгалаг байхыг хүснэ би
Нар атаархам дулаахан сэтгэлтэй
Навчис атаархам залуухан
Нуур атаархам амгалан
Нандин хайрын эзэн байхыг хүснэ би

Шувуу атаархам жигүүртэй
Солонго атаархам өнгөлөг
Сайхан бүхний билэгдэл байхыг хүснэ би

No comments:

Post a Comment