2010-12-14

Сэтгэлийг минь тайч - Хэн нэгний шүлэг

Янагхан минь сэтгэлийг минь тайч
Ягаахан уруулаар зүрхийг минь зүс
Яруухан хэмнэлээр үдшийг сэрээ
Ялдамхан аалиараа өөрийг минь шатаа
Турьхан биеэрээ цусыг минь буцалга
Тунгалаг мэлмийгээр цээжийг минь гижигд
Мансуурах үнэрээр хорвоог мартуул
Магад хоёул ертөнцөөс тасаръя

Бүрэг зан, бүсгүй заяагаан гээ
Бүлээн дарсаа биестээн хундагалая
Бүтэн шөнө өмнө чинь байна
Бүгээн орчлонг жаргалаар дэвтээе

No comments:

Post a Comment