Эмзэг зүрхнийхээ цохилтын тоогоор би чамд хайртай гэж хэлье
Эрхлүүлэх бүрт хайранд чинь нялхран хайртай гэж хэлье
Зул мэт дүрэлзэх насандаа чамайгаан хайрлаад
Зуны шөнө, мичидтэй хамт мөрөөдлөө хуваалцая
Эрхлүүлэх бүрт хайранд чинь нялхран хайртай гэж хэлье
Зул мэт дүрэлзэх насандаа чамайгаан хайрлаад
Зуны шөнө, мичидтэй хамт мөрөөдлөө хуваалцая
Үүрээр чинийхээн өврөөс хамтдаа сэрье
Өвсөнд тогтсон шүүдрийг аргадан өрхөөн татая
Цочсон согоонх шиг эрэвгэр нүднээсээ гунигаан хөөчихөөд
Энгэрт чинь сувдан зүүлт шиг эрхлэн зүүгдэе
Өвсөнд тогтсон шүүдрийг аргадан өрхөөн татая
Цочсон согоонх шиг эрэвгэр нүднээсээ гунигаан хөөчихөөд
Энгэрт чинь сувдан зүүлт шиг эрхлэн зүүгдэе
Үргэсэн зээрийнх шиг тогтворгүй амьдралдаа би цэг тавилаа
Үүлэн чөлөөний нар шиг зовлонгоо мөрнөөсөө унагалаа
Солирийн бороо шиг шатсан хайрандаа өөрийгөө даатгаад
Солиорсон юм шиг сүрчиг үнэртүүлэн чамайг зорилоо
Гал шиг асах хайрын минь дөл нь юм уу
Галзуурсан юм шиг дурлалын минь жаргал нь юм уу
Эрх дураар зангийн минь цулбуур нь юм уу
Ижий хэмээгдэх заяаны минь эзэн нь юм уу
Эрх дураар зангийн минь цулбуур нь юм уу
Ижий хэмээгдэх заяаны минь эзэн нь юм уу
Үдшийн гялбааг чиний л хамт би хайраараа хучие
Үргэчихэж магадгүй жаргал минь залуу насаараа аргамжая
Сар газарт буусан сүү шиг шөнийг чиний л төлөө манаж
Сайхан чинийхээ төлөө цохилон амьдарья
No comments:
Post a Comment