1. Хорол эрдэнийн шүншигт
Хорин нэгэн Дарь эх минь
Хорлол дэвийг ариусгагч
Хорин нэгэн бурхан минь
Хорлол дэвийг ариусгагч
Хорин нэгэн бурхан минь
Шид увидаст тань биширч
Шившлэг тарнийг тань хэлье /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
Шившлэг тарнийг тань хэлье /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
2. Эрмэш сэтгэлийн номхотгогч
Эвдэрсэн бүхнийг эвлүүлэгч
Төөрөг заяаг тэгшитгэх
Төрийн жаягийг төвшитгөх
Эрхэнд хураагч Дарь эхийн
Эрдэм чадалд сөгдөн мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
Эвдэрсэн бүхнийг эвлүүлэгч
Төөрөг заяаг тэгшитгэх
Төрийн жаягийг төвшитгөх
Эрхэнд хураагч Дарь эхийн
Эрдэм чадалд сөгдөн мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
3. Зургаан сав таван цулд
Зовлон хурж өвчин алдах
Шаналалын түмэн барцадыг
Шидэт тарниар илааршуулагч
Ад номхотгогч Дарь эхийн
Аугаа хүчинд сөхрөн мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
4. Төрсөн биед буян хурааж
Түмний үйлст гачаал багасч
Буурал хорвоон бумба бялхаж
Буцлан оргих гомдол сарниж
Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч
Төгөлдөр Дарь эхэд сөгдөн мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
5. Дотор сэтгэл ариусч
Дорой үзэл үгүйрч
Удаан жаргах мөр цохих
Удам сайжрах үйл бүтэх
Нас арвидах Дарь эхэд
Наминчлан байж сөгдөн мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
6. Арга билгийн алаг мэлмийн
Аз тавилант үнэнч хайр
Аугаа сайхны эрхэм чанар
Асар тэнгэрийн алтан заадас
Сэтгэл булаагч Дарь эх таны
Сэвгүй лагшинд сөгдөн мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
7. Есөн гараг эргэн гийх
Ер бусаар илбэн таалах
Ёрын муу элчинд эгдүүцэх
Ертөнцийн одын гүйдэлд гүйх
Буд нар сарыг согтууруулагч
Бумба Дарь эхэд шүтэн мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
8. Муу зүгийн лай татах
Мулгуу бодлын гай хураах
Санаанд оромгүй зан гаргах
Салга заяаны бузар үүрлэх
Хорлол зүхлийг далдлан дарагч
Ховс шидэт Дарь эхэд мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
9. Нөхрийн итгэлийг уланд гишгэх
Нарийн нууцыг уудлан шинжих
Нар сарыг хэтрүүлэн сэвтээх
Найман зүгтээ гасланг таригч
Шимнуст дайсныг даран сөнөөгч
Шагжамунь Дарь эхэд даатган мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
10. Гал усны аюул гаслан
Ган зудны амаргүй зовлон
Өр зүрх шархлаан тамлагч
Өвчин эмгэг зайлуулан өгөх
Аюулаас аврагч Дарь эхийн
Алтан мутраас адис авч мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
11. Муу зүгийн аливаа тотгор
Мунхаг зангийн албан тачаал
Хүмүүн заяаг хорслон тэрслэгч
Хүсэл хяслын нигуурт баярлагч
Чөтгөрийг эрхэндээ оруулан хураагч
Чадамж ихт Дарь эхэд мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
12. Өдөр бүр амны хишиг дэлгэрч
Өглөгийн цагаан буян хураагч
Үлэмж тансаг орчлонг амраах
Үйлийн сайн үйлс үерлүүлэх
Үгээгүй хоосрохыг үтэр арилгах
Үнэн бишрэлт Дарь эхэд мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
13. Дээд тэнгэрт залрагч
Хүмүүн заяаг тэгшлэх
Дээвэр цагаан гэрийн
Хүйс голомтыг асаалцах
Өлзий хутгийг бадруулагч
Өр зөөлөн Дарь эхэд мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
14. Туурга тусгаар орны
Туг сүлдийг бадраагч
Аюул гасланг зайлуулагч
Аливаа сайныг дээдлэгч
Сахин хамгаалагч Дарь эхийн
Сан сэржмийн хүчинд мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
15. Сав шим ертөнцийн
Саад буртгийг арилгах
Сайн үйлст торох лайг
Самбай болтол сэмлэх
Тотгор дарагч Дарь эхийн
Төгс эрдэмд шүтэн мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
16. Алтан амь таслах
Адгуус мэт хурьцах
Худал хэлж хуурах
Хулгай хийж шулах
Хилэнц номхруулагч Дарь эхийн
Хэмгүй сүрт ид шидэд мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
17. Залбирал үйлдэн сэтгэл төвлөрч
Замбуулин хорвоон гасланг хөөх
Зургаадай таягаа тулан зүтгэж
Зуун живаагаар мааниа шившиж
Билиг хийгээд тарниа арвитгагч
Билгүүн номт Дарь эхэд мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
18. Үзэл зөрж зэвсэг барих
Үтэр түргэн олзод шунах
Илүү харж нуувар авах
Итгэл алдаж нууц дэлгэх
Дайсан хийгээд хулгайг дарагч
Дарь эх таны увидаст мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
19. Уул усаа үл баясгах
Ураг төрлөө үл хайрлах
Ургаа бүхнээ үтэр устгах
Улигт муу зуршлаар сажих
Лус савдгийн хорыг арилгагч
Лусын дагина Дарь эхэд мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
20. Үг сөрөлдөн нүд босох
Үйлэнд хардан муу санах
Сэтгэл ёрлож нойр хулжих
Сэв суулгах зүрх цангаах
Муу зүүд хэрүүлийг арилгагч
Мутар ариун Дарь эхэд мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
21. Халуун шатаж дотор хорсох
Хамаг биенд өвчин хурах
Бузар бүхнээ гулгин гаргах
Булуу шархирч шаналж зовох
Хижиг өвчний хорыг дарагч
Хэл цагаан Дарь эхэд мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
Хотол олон сэтгэл тэнэгэр
Хорлол барчид амар тайван
Дэлхийн энгээр дээвэр бүтэн
Дээд тэнгэрээр мичид алтан
Аливаа үйлс бүхнийг бүтээгч
Ариун дагшин Дарь эхэд мөргөе /Ум дари дүдари еэ дүри суухаа/ 3 удаа
No comments:
Post a Comment