Оросын нэгэн хотод хөрш хоёр айл байжээ. Нэг нь амьдрал тэгширсэн, эд баялаг гээд дутуу юмгүй айл, нөгөөх нь өрх толгойлсон ядарсан, хэдэн хүүхэдтэй эмэгтэй байв. Нэгэн өдөр баян айлын эзэгтэй цэцэгнүүдээ хог дээр гаргаад хаячихжээ. Түүнийг нь ядуу эмэгтэй хараад цэцэгнүүдийг ихэд өрөвдөн гэртээ авчирч, тун удалгүй ажлаасаа ирж явахдаа нэгэн сайн хүнтэй танилцан амьдралаа холбов. Дараа нь сугалаагаар маш их мөнгө хожиж, харин баян хөршийнх нь амьдрал орвонгоороо эргэжээ. Нөхөр нь авгай хүүхдээ хаян одож, эхнэр нь архинд орон, ажилгүй болж, хүүхдүүд нь гудамжинд гарсан ажээ. Ийнхүү цэцэг өөрийгөө гомдоосон айлтай “тооцоо хийж”, харин сайхан сэтгэл гаргасан бүсгүйн ачийг дээд зэргээр хариулсан байна.
Цэцэг өөрийгөө арчилж торддог хүнд их сайхнаар ханддаг. Тэр хүнээ ихэд хайрлан талархаж, түүндээ эерэг бодисуудыг ялгаруулж цацан сайн сайхныг цаг үргэлж ерөөнө. Хэрэв эзэн нь урт хугацаагаар хол явбал түүнээ санан гиюүрч, яаж ч тордуулж байсан ургалт нь муудах, өвчлөх, бүр үхэх нь ч бий.

Японы эрдэмтэд ийм нэгэн туршилт хийжээ. Хоёр өөр газар цэцэг тарьж, нэгийг нь эрдэс бордоогоор байнга тордож, нөгөөг нь бордож тордолгүй жирийн усаар л усалдаг, харин түүнтэй өдөр бүр ярьж, “Чи ёстой сайхан цэцэг шүү, ямар сайхан ургаж байна аа, чамайг харахад ямар сайхан таатай байдаг гэж санана?” гэх мэтээр магтаж байжээ. Гэтэл бордуулж тордуулалгүй, зөвхөн магтаалын үг сонсож байсан цэцэг нь нөгөөхөөсөө илт сайхан ургаж байсан байна.
No comments:
Post a Comment