2010-12-16

Цэцэгний тухай баримт

Цэцэг, ургамал өөртэй нь ижил ааш авир гаргадгийг хүмүүс эрт дээр үед олж мэдснээр ийнхүү дээдэлдэг болжээ. Амьд ургамал нь баярлах, айх, уурлах, гомдох, санан гиюүрэх, хардан харамлах гэх зэргээр хүмүүн бидэнд байдаг бүхий л эмоцийг гаргадаг гэдгийг ургамал судлаач эрдэмтэд батлаад байгаа юм.
Тэр бүү хэл, цэцэгнээс “гэрчийн мэдүүлэг” авснаар аюултай гаж донтон алуурчинг барьж авсан тохиолдол ч бий гэнэ шүү. Цэцэг харааж ч чаддаг, ерөөж ч чаддаг юм. Ургамлын биохимич эрдэмтэн Дина Балясова ургамал ба хүний хоорондын харилцааг хэдэн арван жил судалж байгаа нэгэн. Түүний цуглуулсан “цэцэгний тухай хөдөлшгүй баримт”-аас сонирхуулья
Английн физиологич С.Мейсоны гэрт Удомбор хэмээх модлог том цэцэг олон жил ургаж байжээ. Мейсон түүнийгээ ихэд хайрлан арчилдаг байлаа. Гоонь эр маань цэцэгтэйгээ хоёулхнаа олон жил амьдарсны эцэст нэлээд нас тогтсоны дараа эхнэр авч цэцэгтэйгээ гурвуул амьдрах боллоо. Удалгүй эхнэр нь урьд хожид өөрт нь байгаагүй элдэв ойлгомжгүй өвчинд баригдах болов. Жирэмсэн болсныхоо дараа бүр хэцүү байдалд орон, маш их хордлого өгч, бие нь сульдаж гүйцэв. Эмнэлэгт хэвтэхээр хордлого нь үгүй болж, гэртээ ирэхээр бие нь дахин муудсаар хүүхэд нь зулбажээ. Эмч нар учрыг нь ололгүй гайхаж хоцорсон аж. Аз болоход Мейсон урьд өмнө уншсан сонссоноо санаж, ”хамаг учир цэцгэнд маань байгаа юм болов уу?” гэж бодоод цэцгээ ажил дээрээ аваачиж тавьлаа. 
Тэр мөчөөс эхлэн эхнэрийнх нь бие маш түргэн сайжирсан бөгөөд дараагийнхаа жирэмслэлтээр ямар ч зовиургүйгээр хүүхдээ тээж, эрүүл саруул хүү төрүүлсэн юм. Энэ цэцэг эзнээ хардан харамлаж, эзэндээ ямар ч хоргүй, харин эхнэрт нь маш их хортой тийм бодисыг ялгаруулж, “заналт дайснаа” хөнөөх санаатайгаар цацаж байсан нь тогтоогдсон юм.

No comments:

Post a Comment