2010-12-14

Өнгө

Сэтгэлзүйчид хүний өнгөний мэдрэмж, хүртэхүйгээр түүний сэтгэл санаа сэтгэлийн онцлогийг тогтоож чаддаг гэж үзэж байна. Өнгө нь хүнд санамсаргүй хүчтэй үйлчилдэг зүйл. Аливаа хүн боловсрол , мэдрэмж гэх зэргээс үл шалтгаалан өнгө будгийн цогцлолыг хүлээн авах чадвартай.

Цагаан өнгө - Хатан, цэвэр тунгалаг, анхаарал сарниулахгуй бурхан болон хүний сэтгэлийн сайхны билэгдэл. Та цагаан өнгөнд дуртай бол дотоод ариун байдал, шударга зан, хэзээ ч худлаа хэлэхгүй, шулуун бодсноо хэлдэг, үнэн үг хатуу байсан дээр гэж үздэг. Зарчимч, хатуу, итгэлтэй, хайр дурлалд ч тогтвортой үнэнч. Хамтрагчаасаа ч үүнийг хүсдэг. Та итгэл даадаг, хэлсэндээ хүрдэг тусархаг, бусдаас хэтэрхий хол, хүйтэн гэсэн зэмлэл сонсож л байсан байх. Та цасаар бүрхсэн талтай адил нүд гялбам сайхан, өөртөө бусдыг татдаг, хэдий удаан ч ширтэж болно. Гэвч түүгээр зугаалахыг хэн ч хүсэхгүй дэндүү хүйтэн.

Бор: /биеийн өнгө/
Энхрий ялдам, сайхан сэтгэл, амьдралын ямар ч нөхцөлд амархан дасан зохицдог. Бүгдэд нь нийцүүлж, асуудалд орооцолдох дургүй. Гэр бүлийн үнэт зүйлсийг эн түрүүнд тавин хүмүүс таныг хүрээлээсэй гэж хүсдэг. Ойр дотно хэн ч үгүй бол сэтгэлээр унаж гутарч болно. Хэн нэгэн асуухгүй бол дотоод ертөнцөө дэлгэх дургүй, дэндүү дуулгавартай.

Саарал өнгө - Эрэгцүүлэл ухааны болон илэн далангуйн билэг тэмдэг. Саарал өнгө нь тайван, ухаалаг зан, хүний нүдийг бага ядрааж, ядаргааг тайлдаг. Та бусдаас өөрийн бодгалиа нууснаар бусдын дунд байр сууриа эзэлж өөрийгөө сонсдог болгож чадна гэж үздэг. Хэзээ нэгэн цагт нь энэ нь хэрэг болсон байх. Харин одоо бие дааж өөрийгөө харуулах цаг болсон юм биш үү. Таны дотоод ертөнц рүү хэн ч өнгийхгүй, та ч урихгүй. Амьдралдаа олон зүйлийг алдсан юм шиг заримдаа санагддаг бололтой.

Шар өнгө - Бусдыг өөртөө соронз мэт татдаг, дур булаам, шийдэмгий бардам, сэтгэлийн хөдөлгөөнтэй. Шаргал өнгө алтны өнгө учраас амжилт, эд баялгийг бэлгэддэг. Анхаарлын төвд байж, худлаа магтсан ч танд таалагддаг. Бусдыг дагах дургүй, энэ уян хатан бус байдлаасаа болоод жинхэнэ найз нөхөд цөөн. Том амжилтыг хүсэн, жижиг зүйлийг хийх дургүй. Таны үгэнд итгэж болохгүй, гэхдээ ямар ч хүнийг хөгжөөж чаддаг тул бусад дутагдлыг тань үл анзааран таныг урьдаг урих ч болно. Та хөөрхөн дэгдээхэйтэй адил хөгжилтэй, анхаарал татсан, мэдрэмжтэй, амжилтанд хүрэхийн тулд юу хийхээ мэддэг гэхдээ дуу ихтэй ашиг багатай хүн юм.

Улбар шар – Дулаан, тухлаг тайван, баяр баясгалан, тохь тухыг илэрхийлдэг. Байнга өндөрт байхыг хүсдэг. Дайчин, гутардаггүй, амьдралд хайртай, өөдрөг үзэлтэй байдал чинь таныг ямар ч байсан үзэсгэлэнтэй болгож байдаг. Ямар ч нөхцөл байдлаас ухаалаг гарц олно. Таагүй юм тохиолдвол өөрөө болохгүй зүйл хийжээ гэдэгтээ итгэлтэй байдаг. Хариуцлагатай, өөртөө маш олон үүрэг хүлээдэг харин зөв үнэлээгүйгээс хааяа сэтгэлийн хямралд орж бүх юмнаасаа татгалзаж бусадтай харьцахаа больдог. Заримдаа ийм зожигролын үе удаан үргэлжилдэг. Та улаан жижигхэн галтай төстэй хуурай мод бага багаар хаяад байвал асаад л дулаан илч бэлэглэнэ. Харин шууд олон мод хаячихвал анивалзаж байгаад унтарчихна.

Улаан өнгө - Эрч хүч, дур хүсэл, зоригтой, зөрүүд, шийдэмгий, уур хилэн, цусны өнгө юм. Эрх мэдэл нэр хүнд, бусдыг захирч атгаж авах дуртай. Учир нь та удирдахгүй л бол ажил бүтэхгүй гэж дотроо байнга боддог. Гадаад байдал чинь таны өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байгааг илтгэж байдаг. Мөн бэлгийн амьдралдаа идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг илүүд үздэг ч таныг үг дуугүй дагах эрэгтэйг хэзээ ч хайрлахгүй. Таниас хүчтэй эр хүн таарвал үнэнчээр хайрладаг.

Ногоон өнгө - Анхаарал төвлөрч, тайвшран сэтгэхүйн билэгдлийг илэрхийлэгч мөнх ногоон ертөнцийн өнгө. Энд хайр дурлалын тухай өгүүлэхээс өөр аргагүй. Учир нь ногоон өнгө бол хайр дурлал, амьдралын өнгө. Навч, ургамал, өвс ногоо яагаад ногоон өнгөтэй байдгийг одоо ойлгож байна уу?  Учир нь ногоон өнгө бол үржил шим, өсөлт, ургалтыг бэлгэддэг. Ногоон өнгөнд дуртай хүмүүс үргэлж бусдад санаа тавьж явдаг улс.

Цайвар ногоон:
Та итгэмтгий амьдралаас таашаал авдаг, гэхдээ хүмүүс таныг богино ухаантай, чухал шийд гаргах чадваргүй гэж үздэг. Гэвч тийм биш. Та сайн зүйлд итгэж, хийж болох бүхнийг хийдэг. Хэрэв итгэмтгий биш байсан бол их зүйлд хүрэх чадвартай. Таныг хуурч гомдоох нь их, гэхдээ та хаширдаггүй ахиад л итгэдэг. Хайр дурлалд бүрэн автдаггүй бол дээр л байхсан. Гэхдээ тийм хүн учир яах ч билээ. Та нялх ногоотой адил, түүнийг яаж ч гишгэсэн шүүслэг цэвэрхэн хэвээр байж бусдыг баясгадаг.
Хар ногоон өнгө - Зоригоо дайчлах, нэр хичээх, эрх мэдэлд шунах, биеэ тоох хүч чадлаа дэндүү үнэлэн эрэмшихүйн билэгдэл өнгө.

Гүн ногоон
Ийм өнгөнд дуртай эмэгтэй өөртөө итгэлтэй гүдэсхэн. Хаанаас хаашаа явж байгаагаа баттай мэддэг, сандарч тэвдэж байсан ч тайван харагдаж чаддаг. Үүнийгээ ашиглавал гайхалтай удирдагч болж чадна. Ихэнх нь таныг хараад чулуун зүрхтэй гэж боддог. Хэрвээ та ингэж бодоосой гэж хүсэхгүй байвал хааяа ч болов биеэ сул тавьж, бусдад хайрлаж, үзэн ядаж чаддагаа харуул. Тэд ч таныг биеэ барих чадвартай хүн болохыг ойлгоно.

Хөх өнгө - Саатуулагч, тайтгаруулагч, аюулыг үл мэдэг огоорон ядрахуйг мэдрүүлэгч, саатуулан тайвшруулагч өнгө. Тод хөх өнгө таалагддаг бол та мөрөөдөмтгий романтик хүн, гэхдээ энэ нь залуу насанд л тод илэрнэ. Томрохын хэрээр мэдрэмжээ нууж хүүхэд шиг харагдахгүйн тулд гайхах шагшрах сэтгэлээ хэзээ ч ил гаргахгүй үйл хөдлөл, санаа бодолдоо чөлөөтэй хүмүүстэй харилцах дуртай, гэхдээ өөртөө л найдах нь дээр гэж үздэг. Саад тотгороос айдаггүй, учир нь ямар ч байдлаас гарах чадвартай гэдэгтээ хатуу итгэлтэй байдаг. Албадах, шаардахад дургүй, тэгээд ч та хэзээ ч худлаа хэлдэггүй. Таны зан ааш мөрөн нуурын адил эхлээд харахад ёроол нь харагдахгүй, ус хүйтэн тогтуун гэхдээ маш хүчтэй урсгалтай болохыг мэдэрнэ.

Цэнхэр өнгө - Тайвшруулах энх тайвныг эрхэмлэгч, мөнх тэнгэрийн билэгдэл өнгө.
Та бүхий л амьдралын турш энэ өнгөнд дуртай байсан бол их эмзэг, сул дорой юм. Та түшиг болох эр хүнийг хайдаг ба гэхдээ олж чаддаг. Бусдыг ойлгож чаддаг тул танд хайртай байдаг. Амьдралдаа идэвхгүй байж бусдыг дагах дуртай. Шийдвэр гаргадаггүй,  үг үйл хөдлөлөөр эмзэглүүлэхэд амархан ч муу санадаггүй. Дурламтгай, дур булаам гэвч найз нөхдүүд чинь холдох нь их. Энэ нь нэгдүгээрт таны мөнхийн идэвхгүй байдал тэднийг холдуулдаг. Хоёрдугаарт таныг уучилна гэдгийг сайн мэддэг. Та нарны гэрэлд баясаж уулнаас урсах сэрүүн горхи юм. Энэ горхины дэргэд бүгдэд л сайхан байх боловч уухаас биш усанд орж болохооргүй жижиг юм.

Ягаан өнгө - Сэтгэлийн баяр баясгалан, итгэл найдварын илэрхийлэл. Зөв хослуулвал хүйтэн ба дулаан өнгө. Охид эмэгтэйчүүд ихэд таашаадаг. 

Улбар ягаан – Бодол төрүүлэгч, эрэгцүүлэхүйг үүсгэгч өнгө. Ажиллах чадварыг хар өнгөнөөс илүүтэйгээр бууруулдаг гэлцэх нь бий. 

Улаан ягаан:
Энхрий, гэмгүй, итгэмтгий, хэдэн ч настай байсан сэтгэлээрээ та 15 настай. Таныг хүрээлэн буй ертөнц гайхалтай сайхан. Та итгэл найдвар мөрөөдлөөр дүүрэн сэтгэлтэй. Гэхдээ таны агаарын цамхагыг устгах зүйл амьдралд чинь хэзээ нэгэн цагт гарч ирнэ. Тэр цагт хүссэн хүсээгүй насанд хүрсэн хүний нүдээр орчноо харна. Иймд бага багаар ертөнцийг таньж байсан нь дээр. Багаас эхэл, тийм чухал биш ч бие даасан шийд гарга, бусад хүмүүс яаж амьдардгыг хар. Та жижиг ягаан сарнайтай сайхан үнэртэй, бүгд л гайхаж хардаг. Гэхдээ гундаж хатдаг.

Нил ягаан
Оньсого мэт хүмүүст энэ өнгө таалагддаг. Амьдралдаа ямар нэгэн үл ойлгогдох зүйлийг хайдаг болов уу гэмээр. Бодит уйтгартай амьдралаас залхаж өөрийгөө сайхан бүхнээр хүрээлүүлэхийг хүснэ. Таны үйл хөдлөл дэгжин чамин, бусад таныг ахин дүгнэхэд хүртэл цочролд оруулах дуртай. Гэхдээ энэ бүгдийн цаана бага насны үед үүссэн өөртөө итгэлгүй, байдал байна. Ухаантай, ур чадвартай гэхдээ бүгд таныг цорын ганц гэж бодоосой гэж хүсч үүнд яаж хүрэхээ мэдэхгүйгээс гутардаг. Амьдралын зорилгоо тодорхой боловсруулах гээд үзээрэй. Тэгвэл та амжилтанд хүрнэ.

Хөх ягаан:
Хөөрхөн, хөнгөн, энхрий, аальгүй байхын зэрэгцээ, хатуу ширүүн, зоригтой. Эрчүүдийг өөртөө татаж чаддаг, үгээр ч хөндийрүүлнэ. Амархан олдох юм бол таны сэтгэлийг татахгүй, танд тэмцэл өрсөлдөөн, ялалт хэрэгтэй харин шагнал тийм ч чухал биш. Ухаалаг, гэхдээ хүмүүс зөвхөн их зантай хуурмаг сайхан бүсгүйг олж хардаг. Үүнд та өөрөө буруутай, та ухаантай гэдгээ харуулдаггүй, дурлалд бол бүр хөнгөмсөг. Хажуунаасаа өөрийгөө харвал өөртөө л хайртай болохоо мэдрэх болно.Таны хувьд тоглоом шиг зүйл бусдын хувьд сэтгэлийн шаналал болдог. Та шүүслэг, амттай бөөрөлзгөнөтэй адил, гэхдээ авч идэхийг хүссэн хэн ч өргөсөнд хатгуулдаг. Хатгуулаад жимсэнд хүрэх хүн ч бас ховор байдаг.

Хүрэн өнгө - Амралтын буюу өдөр тутмын тайвшралыг үйл явдлыг илэрхийлсэн нас тогтсон өнгө юм.

Хар өнгө - Оньсого мэт байдлыг, мөн гадаад ертөнцөөс тусгаарлах хүсэлтэй. Та зожиг болгоомжтой, ямар нэгэн юманд албадахыг тэвчдэггүй. Бардам ухаалаг, дэгжин, хошигнох чадвартай. Дотны хүмүүсийн халамж анхаарлыг үнэлж тэдний төлөө юу ч хийхээс буцахгүй, гэхдээ таны нөхөр болоход хэцүү. Та өөрөө өөдрөг үзэлгүй ч сонирхолтой хөгжилтэй хүмүүстэй харилцахыг хүсдэг. Заримдаа анхаарлын төвд байдаг ч удаан тийм нөхцөлд байх дургүй. Хэсэг хугацаанд ганцаараа байж хүчээ сэлбэхийг хүснэ. Та өвөрмөц бие хүн, ихэнхдээ бусад чинь таныг ойлгодоггүй. Та саргүй харанхуй шөнөтэй адил бусдад тайван байдлыг авчирдаг ч заримыг нь үхтэл айлгадаг.

No comments:

Post a Comment