Бүсгүй минь та ихэмсэг бай
Бүр дээшээ эрхэмсэг орш
Бүрэг зандаа бүү хүлүүл
Бүдэрч унасан ч бардам бай
Талын жавар шиг сэхүүн бай
Тангад ном шиг битүү бай
Тааж баршгүй оньсого мэт бай
Тавилан заяандаа эзэн бай
Бүсгүй минь та ихэмсэг бай
Бүтэлгүй дурлалдаа бүү гунигла
Бүлээн нулимсаа багахан урсга
Бүсгүй заяандаа бяцхан тайвшир
Бүлтгэр үрийнхээ заяаг дээдэл
Ялгуун болоод тэнгэрлэг орш
Янаг болоод тачаангуй дурла
Янаг болоод тачаангуй дурла
Ямагт харц дээгүүр алх
Яадаг ч бай өөрийнхөөрөө үлд
Уулга алдахад чинь эрчүүд сөхөрмөөр
Уян наалинхай эрхэмсэг бай
Уруул давсан үгэнд чинь хотлоороо уярахаар
Уянгалаг болоод тэнгэрлэг орш
Урд чинь би өвдөг сөхрөе
Унаган биеэрээ харцыг минь булаа...
No comments:
Post a Comment