Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэгдэх мөнгөн сорны тоогоор жаргаана даа гэсэн ч
Бүүвэйт хонгор ээжийн минь тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын минь ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ.
Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ээжий минь
Айлын тавагнаас чихэр хармаалж шараа болгоно
Аав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Айлын тавагнаас чихэр хармаалж шараа болгоно
Аав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунаас атгаж
Сансарт хүү нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаа өргөж үлддэг.
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунаас атгаж
Сансарт хүү нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаа өргөж үлддэг.
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
Адгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ.
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж
Аав нар сумын үүзэл шиг хааяа дуугарна
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж
Аав нар сумын үүзэл шиг хааяа дуугарна
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг.
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг
Үр нь хөлөө олтол цоо эрүүл болж жүжиглэдэг
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг
Үр нь хөлөө олтол цоо эрүүл болж жүжиглэдэг
Ачийг тань хариулна аа гэж олон жил би худлаа ярилаа
Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг их гавьяатан шиг
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээ ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ.
Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг их гавьяатан шиг
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээ ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ.
Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх шиг
Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтөлнө
Газар дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Ганзагадсан хэдэн зээтэйгээ хамт хэдэнтээ хэлд орно
Гадаа навчис хийсч он жил биднийг унасан навч шиг орхино
Гайгүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна.
Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн цохилж
Газар дээр аав минь хүртэл мөнх бишийг сануулдаг

Хазгайлж болохгүй титэм шиг нэрээр тань би овоглосон
Өргөст орчлонд хүү нь бүдчээд уйлж суухын цагтаа
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.
No comments:
Post a Comment