2010-12-14

Дотуур хувцас - Өнгө

Цагаан өнгө:
Гэнэн, уран сэтгэмжтэй, ухаалаг нэгэн байна. Гэвч илэн далангүй юм шиг харагддаг боловч бусадтай зовлонгоо хуваалцах дургүй. Ийм бүсгүйчүүд ихэвчлэн төгс төгөлдөрт тэмүүлэгчид байдаг. Сексийн амтанд хэт ороогүй, ихэмсэг хүүхнүүд цагаан өнгийн дотуур хувцсанд дурладаг.
Биеийн өнгөтэй дотуур хувцас: 
Гэрэлтэнэ гэж айх зүйл байхгүй. Ийм дотуур хувцас нь тайван, энгийн зан чанарын илэрхийлэл.
Шар өнгө:
Хайртай эрийнхээ зүрхийг зөвхөн өөрөө л бүрэн эзэмдэхийг хүсдэг ба сексийн хувьд ямар ч хүнтэй тун амархан зохицон уусч чаддаг. Ихэнх тохиолдолд шар өнгөнд дуртай хүмүүс хамтрагчийнхаа хүсэл тачаалд амархан бууж өгдөг. Тэр байтугай өөрөө огт таашаал авахгүй байсан ч хайртай хүнийхээ ойр дотно байх хүслийг хэзээ ч эсэргүүцдэггүй байна.
Улбар шаргал:
Энэ өнгөнд дуртай хүмүүс сексийн элдэв “фантаз”-аар дүүрэн байдаг. Бэлгийн харьцаа нь тэдний хувьд өөрсдөө гол дүрд нь тоглож байгаа нэг үзэгдэлт драмын жүжиг л гэсэн үг. Тэдэнд сексийн урьдал үе нь яг хурьцлаасаа дутуугүй чухал. Сексийн явцад тэд элдвийн “тэнэг” зүйл бие биенийхээ чихэнд шивнэж, дэмий хоосон магтаал, яриа хөврүүлнэ. Энэ өнгөний эрчүүд нь бүсгүйнхээ гэзэгнээс чангааж, хүүхнүүд нь залуугийнхаа нуруун дээр улаан зураас /хумсаараа гэдгийг ойлгож байгаа байх/ үлдээх мэтээр авирлана.
Улаан өнгө:
Халуун зоримог, уриалан дуудагч бүсгүйчүүд энэ өнгийг сонгодог. Гэвч тэдний бусдыг дорд үздэг зантай эвлэрэхэд маш хүнд. Улаан өнгөнд дурладаг бүсгүйчүүдийг сэтгэл санаагаар нэг унавал эргээд сэргээхэд бэрх байдаг. Тэмүүлэлтэй, эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, тэдний сэрэл амархан хөдөлдөг, ямар ч аргаар таашаал авч чадна. Хүсэл тачаал нь ихээхэн хөдөлсөн үедээ бүтэн өдрөөр ч орноосоо босохгүй байж мэднэ. Хэрвээ хос хоёр хоёулаа улаан өнгөнд дуртай бол сексийн амьдрал нь галт уулын завсаргүй оргилох лав мэт байна. Галзуурсан мэт дурлаж маш тачаангуйгаар удаан хугацаагаар хамтдаа сексийн жаргал эдлэхийг хүсэмжилдэг. Улаан өнгөнд дуртай амрагууд ширүүн зантай тул тайван өнгөнд дуртай амраг нь өөрийгөө хамгаалахад бэлэн байх хэрэгтэй. Сайхан зан, хэрэгтэй  үед жүжиглэх чадвар нь дур татам чанарын нэг хэсэг юм.  
Ягаан өнгө:
Романтик,  уян зөөлөн сэтгэлтэй, бусдын хайрыг татах чадвартай, эмзэг зөөлөн сэтгэл нь тэднийг удирдагч биш гэдгийг харуулдаг. Дурламтгай, хурдан дасдаг ба их сониуч гомдомтгой. Сексийн мэдрэмж сайтай, сэтгэлийн хөдөлгөөнтэй, сэрэл нь хурдан хөдөлдөг боловч ёс суртахууны хэм хэмжээнд баригдамтгай байдаг ажээ. Ягаан өнгөнд дуртай хүмүүс янаглал амраглалынхаа арга тактикийг байнга өөрчилдөг. Энэ өнгөний эмэгтэйчүүд эрчүүдийг өдөөн хатгаж, “янзыг нь үзэж” өөрөө өгч чадахгүй зүйлээсээ ихийг амлана. Заримдаа бүр дотроо эрчүүдийг үзэн яддаг учраас санаатайгаар өөрийн гоо сайхныг нүдний нь өмнө гялбуулж турхирна. Ягаан өнгийг таашаадаг эрчүүд бол жинхэнэ “Донжуанууд” тул байнга бусадтай сээтэгнэж, сексийн шинэ адал явдалд бэлэн байдаг. Тэдний хувьд бүсгүйн зүрх сэтгэл онц сонин биш. Тэд нэг орой, бараг нэг цагт хэд хэдэн хүүхэнтэй болзчихоод өөрөө найз нартайгаа бааранд пиво уугаад сууж байдаг л амрагууд юм. 
Ногоон өнгө:
Тэд инээж хөгжих дуртай гунигладаггүй ажилсаг эмэгтэйчүүд. Наргивал ч наргичихдаг, бусдыг сэтгэлзүйн асуултаар сорих дуртай. Ямар ч амьдралын хүнд хэцүү ачааг үүрээд явах асар их сэтгэлийн тэнхээтэй. Ихэвчлэн нэр алдар хүсдэг эмэгтэйчүүд байдаг. Сексийн харилцаандаа гэнэн, цэвэр ариун, итгэмтгий байдаг. Харин эрчүүд хөнгөмсөг сэтгэлтэй, эв дүйгүй гэхдээ маш сэтгэл булаам хүмүүс юм. Ногоон өнгөний амрагууд зөөлөн, сайхан сэтгэлтэй, гэр бүлдээ тун үнэнч.  
Хөх өнгө:
Маш дайчин, санхүүгийн асуудалд их нухацтай ханддаг эмэгтэйчүүд. Заримдаа бүрэг ичимхий боловч цагийг ягштал баримталдаг. Секст илэн далангүй байж чаддаггүй зориг муутай байдаг гэнэ. 
Хөх өнгө: 
Аливаа асуудалд эмзэг ханддаг эмэгтэйчүүд энэ өнгөнд дурладаг. Тэд заримдаа зожиг, их зантай мэт харагддаг боловч энэ нь түүний сэтгэлийн хөдөлгөөн багатай холбоотой. Гэвч эдгээр бүсгүйчүүд өөрийнхөө зорилго, зарчимдаа гайхалтай үнэнч.
Хүрэн өнгө:
Хайр энхрийллийг хүсч, ойртож хавьтахаас илүү янаглан илж таалуулах дуртай.
Хар өнгө:
 
Хүчтэй, бас тачаангуй. Эсрэг хүйстнээ татах ер бусын увидас нь тэднийг бусдаас ялгаруулдаг. Элдэв секс туршилтанд нэн дуртай, бэлгийн таашаал амсах нь хамгийн дээд жаргал гэж тооцдог аж. Тэд секст эрх тэгш байхыг хүсдэг гэнэ. Тэд ганцаардмал бас зоригтой, шийдэмгий. Аливаад хатуу чанга байр суурь баримталдаг ч дурлалдаа их үнэнч хүмүүс. Нэг удаа л танд зүрх сэтгэлээ нээсэн бол тэд таны төлөө юу ч хийхээс буцахгүй.

No comments:

Post a Comment