2010-12-14

Дотуур хувцас

Дотуур хувцас хоёр сая жилийн түүхтэй. Эхэн үедээ бүсгүй хүний нууц эрхтнийг халхлах үүрэгтэй байсан бол XҮIII зууны эхээр өнөөгийн дүр төрхөө олсон байна. Энэ нь эмэгтэй хүний эрхэмсэг, нууцлаг, дотоод мөн чанарыг илтгэдэг. 

Дотуур хувцасны үндсэн хэд хэдэн төрөл байдаг

1. Стринг
Ар тал нь ердийн, хонгоны талыг хаадаг, урд тал нь араасаа нарийн, умдагийг далдлах хэмжээтэй. Хоёр ташаан дээрх хэсэг нь өргөн, нарийн янз бүр байна. Хэвлийн доод хэсэг бүхэлдээ хаагддаг, дээд эмжээр нь бэлхүүсний тойргоор таарна. Эмэгтэй хүний хамгийн өргөн хэрэглэгддэг дотуур өмд юм. 
2. Бой лег
Энэ нь доор суулттай буюу дээд ирмэг нь хүйсний доогуур ирдэг, хоёр хажуу нь өргөн, нийт хувцасныхаа өндөртэй бараг адил хэмжээтэй байна. Бой легийг дэлгэж тавибал тэгш өнцөгт хэлбэртэй харагдана.  

3. Пенти

Бүтэн суулттай, хоёр ташаан дээр ирэх хэсэг нь өндөр мөртөө нарийн, дэлгээд тавихад Т үсэг хэлбэртэй. 

4. Tонг 
 
Дэгжин, эмзэг гэж хэлж болно. Эвгүй татахад тасарчихмаар. Ар тал нь нарийн, 2-3 см-аас хэтэрдэггүй, зарим нь бүр утас шиг бөгөөд хонгон завсар орно. Бүтэн суулттай, өндөр, урд хэсэг нь умдгийг бүрэн хааж, харин хоёр хонго нь бүхэлдээ ил байна. Ихэвчлэн ац гэж нэрлэх нь бий.

5. Боксёр 
Шууд утгаараа боксчины “шорт”-ыг санагдуулна. Гэхдээ эрчүүдийнхийг бодвол арай богино, сул байна.

6. Бикини 
Хоёр ташаан толгой дээр ирэх хэсэг нь нарийн мөртөө, ар урд тал нь адилхан хэмжээтэй. Өөрөөр хэлбэл ар тал нь стрингийг бодвол нарийн тул хонгыг бүрэн хаахгүй. Дээд эмжээр нь тэгш, ташаан хэсэг нарийн.

7. Татуурга 
Маш бага суналттай зузаан резинээр хийгдсэн, биеийг чанга барьж хэлбэрийг нь засч харагдуулах үүрэгтэй. Хэвлийг дарж гэдэс багатай харуулах үүрэгтэй.

8. Шемиз 

Энэ нь франц үг бөгөөд эмэгтэй хүнд зориулан торго, сатин, тороор голдуу хийдэг чамин дотуур хувцас юм. Шемиз нь унтлагын даашинз шиг чөлөөтэй унждаггүй, бие барьсан, богино, өөрөөсөө хөхөвчтэй байна. Өөрөөсөө дотуур өмдгүй /голдуу бикини, тонг/ өмсөх зориулалттай. Гоёлын даашинз, банзалны дотуур ихэвчлэн өмсөнө.

9. Бэйбидолл /Babydoll/ 

Орчуулбал хүүхдийн тоглоом гэсэн үг юм. Энэ нь шемизээс ялгаагүй ч харьцангуй чөлөөтэй байдгаараа унтлагын даашинз мэт боловч мөн нимгэн хувцас, гоёлын даашинз дотор өмсөнө. Стриптизийн бүжигчид дан бэйбидолл голдуу өмсдөг.

10. Унтлагын даашинз 

 Урт богино, шулуун салбагар олон янз байна. Биед эвтэй зөөлөн эдээр хийдэг, өмсөж унтах зориулалттай. 

11. Хослол /set/ 

Сет буюу хослол нь хөхөвч, өмд хоёроос бүрдэнэ. Гэхдээ хөхөвч нь ердийнх шиг биш, зөвхөн хөхний хэлбэрийг гаргаж, толгойг нь далдалсан, нарийн чамин хийцтэй байна. Голдуу тонг загвараар хийгддэг өмд нь мөн маш бага эд орсон, эмжээр шиг нарийхан хийцтэй байдаг ажээ.

12. Наалддаг хөхөвч 
Биеийн өнгөтэй силикон болон наалдамхай эдээр хийгдсэн хоёр аяга л байдаг юм байна. Энэ нь ялангуяа жижиг, унжгар хөхтэй хүүхнүүдэд хөхнийхөө хэлбэрийг засахад нь тусалдаг онцгой ачтай эд юм.

No comments:

Post a Comment